“Үнэ хүндгүй” гишүүн буюу О.Баасанхүүгийн “яншилт”
УИХ-ийн гишүүн О.Баасанхүү “дүрээ” дэндүү мэдэрсэн нэгэн. МАХН-даа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжийг авч ирсэн гэх хүндэт нэгэн. Түүнийг ард түмэн сонгосон.
Харин тэрээр УИХ цуулганы танхимд хэнд ч үнэ цэнэгүй болсон үгээ чулуудсаар л сууна. Хэт их ярих, хэт их мэдэмхийрэх, хэт их асуудлыг хөндөх нь түүнийг “үглээ авгай” болгон хувиргасан. Нэг үгээр үг нь үнэ цэнээ алдаад түүнийг хэн ч тоохгүй байна. Тэрээр өөрөө бол сөрөг хүчин ганцаараа сайн дугарах ёстой хэмээн үзэл бодлоо илэрхийлж үг хэлээ хурцалдаг шиг байгаа юм. Гэтэл түүний хэлсэн, асуусанд хариулах ч хүнгүй болж байна. Чуулганд дийлэнх нь түүнийг үл тоомсорлосон байдал үзүүлж байгаа нь илт харагдах.
УИХ-д ийм байдалтай дөрвөн жил суугаад эрхэм гишүүн маань ард түмэний дуу хоолой ч болсон юмгүй, түүний хэлсэн ярьсныг ч үл тоомсорлосон байдалтай өнгөрөх нь дээ. Нэг үгээр “жингийн цувуу явж л байдаг, жингэр нохой хуцаж л байдаг” гэдэг шиг л байна.
О.Баасанхүү гишүүний үгийг үл тоомсорлож байгаа УИХ-үүд мөн МАХН-ын үзэл бодлыг үл тоох болов уу. Энэ бүх нам болж талцсан, суудал харж баяссан жүжигт Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг дүр орж ирэх гээд, үүнд нь хэн ямар реакц үзүүлэх нь мэдэгдэхгүй байна. Ямартай ч яриад л байхаар үг хүртэл үнээ алддаг юм байна О.Баасанхүү гишүүнээ. Үнэ цэнэтэй, час хийсэн хэдхэн үг хэлж сурах шаардлагатай харагдаад байна.
Б.Саран
ugluu.mn
URL: