ИХ БРИТАНИЙН СОНИН ХОЙД СОЛОНГОСТ ХҮҮХЭД БООЛЧИЛЖ БАЙГАА БИЧЛЭГ НИЙТЭЛЖЭЭ

Их Британийн Daily Mirror сонин Хойд Солонгосын хүүхдүүдийн эмзэглэмээр байдлын талаар өргөн хүрээтэй видео бичлэг болон фото зургуудыг нийтэлсэн байна. Нууц бичлэгт Хойд Солонгосын нэгэн мужийн төмөр замын засварын ажил дээр ажиллаж байгаа охид, хөвгүүдийн хамгийн бага нь таван жил ажилласан гэж өгүүлжээ.

Энэ зам нь хурдны зам бөгөөд түүн дээгүүр хуягт галт тэргээр аялах дуртай Ким Чен Ир, одоо түүний өв залгамжлагч махлаг залуу байнга аялдаг гэнэ.

Хүнд чулуу үүрсэн хүүхдүүд халуунд зам дээр олон цагаар ажиллладаг байна. Өсвөр насныхныг ялихгүй зөрчлөөр шалтаглан сургуулиас нь гаргаж уг газарт аваачдаг байна. Тэднийг харгалзагчид энэ албадан хөдөлмөрөө “барилгын баг” гэж нэрлэдэг аж.

Үнэндээ энэ нь нийтлэлд дурдсанчилан, “орчин үеийн боолчлол” юм гэж өгүүлжээ.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих