Энэ хууль хэрэгждэг л байгаа…

15401090_1149719548483138_803569649423726442_nГэр бүлийн хүчирхийлллийн хуулийн төслийг өчигдөр УИХ-аар авч хэлэлцлээ. Энэхүү хуулийн талаар нэгэн FB хэрэглэгч өөрийн сэтгэгдлээ бичсэнг сонирхуулья. “Хоолоо хийнгээ жаал мэдээ сонслоо. Гэр бүлийн хүчирхийлэлийн хууль хэлэлцэж байна. Элгийн юм болж байнаа. Шинэ хуулиар нэг сайн эр гэртээ агсам тавибал эхний удаа шүүхээр орж эвлэрүүлээд давтан бол эрүү үүсгэнэ гэнэ. Шүүхээр эвлэртэл мань эр гэртээ харьж болохгүй. Төв суурин газар яахав. Хөдөө суманд нэг нөхөр гэртээ агсам тавиад цагдаа аваад явжээ. сумаас аймаг хүртэл хол. 400км алслагдсан сумууд ч бий. За аймагтаа очлоо шүүх хурлаа хүлээж хүлээж нэг юм хуралдлаа. Шүүх анхны удаа эвлэрүүлэн эхнэрээ дууд гэнэ. Энэ гэрийн эзэн байхгүй хэдэн хүүхэд нь малаа хараад аав ээжийгээ иртэл хүлээнэ. Манай шүүхүүд жилд хэд хуралдах уу ийм маргаан жилд хэд гарах уу? ачаалалаа дийлдэг байгаа? Таний шүүх хурал 3 сарын дараа болно гэвэл яана? шинэ хуулиар эвлэртэл мань эр гэртээ очих хориотой. хэдэн малын уг хугацаанд хэн харах вэ?
За бүр цаашилаад гэр бүл дундийн болон хувийн өмчид халдвал эрүүгийн хэрэг үүсгэнэ  ;)  (захиргааний биш бүр эрүүгийн шүү)  Хүүхэд нь хичээлээ хийхгүй утас үзээд байсан аав нь утсыг нь хураалаа. Хүүхэд нь цагдаа дуудлаа аавд эрүү үүслээ. шүүхээр ортол аав гэртээ харихгүй.
Нямкаа нөхдүүд барууны хуулиас баахан copy paste хийжээ энийгээ зас. ядаж Лүндээ мань мэтээс асуу, хүн ичэж үхмээр юм оруулж ирэх юм.
Энэ хууль хэргэждэг байгаа  :) ” хэмээн хуулийн хэлэлцэх үеийн процессийг бичжээ.


URL:

Сэтгэгдэл бичих