“TTJV”-ЭЭС ТАВЬСАН НУУЦ САНАЛ
Хятадын талаас Монголд тавьж байгаа гох дэгээ нъ “TTJV’’-ээс “Эрдэнэс-Тавантолгой ”-д хүргүүлсэн захидал байж болох юм.
Тавантолгойн 49 хувийг Хятадад 400 сая ам.доллараар худалдах тухай яриа хэлэлцээг Засгийн газрын төвшинд хийж эхэлсэн гэх яриа өчигдрийн хамгийн гол сенсаац байв. Хоёр парламент, гурван Засгийн газрын нүүрэнд хөдлөх эсэх нь тодорхойгүй гацаанд орсон Тавантолгой Ж.Эрдэнэбатын өнгөн дээр дахин хөндөгдсөн нь энэ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс эхний ээлжид Тавантолгойн төслийг аль болох богино хугацаанд, яаралтай хөдөлгөх, цаг алдахгүйн тулд өмнөх тендерийн ялагч нартай өмнөх гэрээний нөхцөлийг сайжруулах чиглэлээр хэлэлцээ хийж, санал солилцохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулсан ажлын хэсэгт үүрэг болгоод байгаа юм.
Гэхдээ Тавантолгойн 49 хувийг 400 сая ам.доллараар худалдах яриатай зэрэгцэн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдод Хятадын “TTJV”-ээc нэгэн захидал хүргүүлсэн байх юм. “TTJV” нь анх Австралийн Макмахон компанийн охин компани байсан ч сүүлд Хятадын юомпанид хувьцаагаа худалдан шилжүүлсэн байдаг. Өдгөө “TTJV” нь “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гэрээт олборлогчоор ажилласныхаа хөлсөнд Тавантолгойн ордоос нүүрс авч хил давуулан зарж буй.
Захидалд дурдсанаар “TTJV” компани “Эрдэнэс-Тавантолгой”-д хоёр болзлыг тавьжээ. Эхнийх нь “TTJV”-гийн 60 сая, удаах нь “Чалко”-гийн 80 сая ам.доллар өрийг хэрхэн барагдуулах асуудлаар зарим арга хэмжээг авахаар болсноо илэрхийлсэн байна.
Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр улирлын байдлаар 30 ам.доллар байгаа “Чалко”-гийн үнийн индекс ирэх оны эхэнд 50 болж өсөн улмаар 60 ам.доллар хүрнэ. Тиймээс “Эрдэнэс-Тавантолгой” компанитай байгуудсан гэрээний дагуу тонн нүүрсийг 33 ам.доллараар бус 50 ам.доллараар “TTJV”-д нийлүүлэхийг санал болгожээ. Ингэхдээ Тавантолгойн овоолгоос 500 мянган тонн коксжих нүүрс авах аж. Энэхүү тохиролцоог коксжсон гаалийн хяналтын бүсэд хийхээс гадна төлбөрийн хэмжээ 25 сая ам.доллар болохыг мөн сануулжээ.
Мөн Тавантолгойд одоо байгаа сая тонн исэлдсэн нүүрсийг “TTJV” тонн тутмыг нь 15 ам.доллараар нийлүүлбэл дахин 15 сая ам.долларын төлбөрийг барагдуулах боломжтой гэжээ. Өмнө нь уг нүүрсийг тонн тутмыг нь найман ам.доллараар худалдахаар тохирсон ч “Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүгээс 15 ам.доллар болгох санал тавьсан ч “TTJV’-гийнхэн зөвшөөрөөгүй юм байна. Сонирхолтой нь, энэ сараас эхлэн тонн нүүрсийг 50 ам.доллараар худалдан авахаа TTJV-гийнхэн хүлээн зөвшөөрч буйгаа уг захидлаараа дамжуулан илэрхийлжээ. Энэ тохиолдолд Тавантолгойгоос “ТTJV”-д нийлүүлэх нүүрсний хэмжээ 500 мянган тонн болсон тохиолдолд үнийн дүн нь 25 сая ам.доллар болох юм. Гэвч ‘TTJV”-д төлөх өрийн хэмжээ ойролцоогоор 12-13 сая ам.доллар байхыг тус компанийн зүгээс давхар анхааруулсан байна. Өөрөөр хэлбэл, 500 мянган тонн нүүрс нийлүүлэлт тутмаас “TTJV”-д төлөх өрийг 12-13 сая ам.доллараар бууруулах хэрэг.
Харин “Чалко” компанид төлөх 85 сая ам.долларын талаар арай өөр болзлыг тавьжээ. “Эрдэнэс-Таван-толгой” компанийн урьдчилсан тооцоогоор эyt оны сүүлчээр “Чалко”-д төлөх өрийн хэмжээ 80 сая ам.доллар болж буурах мэдээлэл бий. “TTJV”-ийн зүгээс тавьсан саналд өгүүлснээр хойшлуулсан хүчин зүйлийн улмаас 2017 оны эхний улиралд Чалкогийн үнийн индекс 60 ам.доллар болох гэнэ. Харин “Эрдэнэс-Тавантолгой” cap бүр 300 мянган тонн нүүрс “Чалко”-д нийлүүлнэ гэж үзвэл 2017 оны эхний улирлын сүүлчээр ойролцоогоор сая тонн нүүрс нийлүүлж, өрийн хэмжээ 60 сая ам.доллараар бууруулах боломжтой гэжээ.
Мөн 500 мянган тонныг “TTJV”_a 60 ам.доллараар нийлүүлнэ гэвэл тус компани cap бүр “Эрдэнэс-Тавантолгой”-д 15 сая ам.долларын өглөгтэй болно гэсэн байна. Гэхдээ 60 сая ам.долларыг барагдуулсныхаа дараа бид “TTJV”-гээс авлагатай болох хэрэг. Ингэж явсаар ирэх оны эхний улирлын эхний хоёр сард “TTJV” нь “Эрдэнэс-Тавантолгой”-д 30 сая ам.долларын өглөгтэй болж, үүнийхээ 20 саяыг “Чалко”-гийн өрийг төлж болох тухай дурджээ. Хэрэв олборлолт 15 сая тонн-д хүрвэл бүтээгдэхүүн борлуулсан татвар, НӨАТ болон төрийн байгууллагад төлөх бусад татварыг төлсний дараа “Эрдэнэс-Тавантолгой”-н цэвэр орлого 300 сая ам.долларт хүрэхээр буйг мөн тодотгосон байна. Гэхдээ “Эрдэнэс-Таван-толгой” болон “TTJV”-ийн үйл ажиллагаанд ямар нэгэн саад бэрхшээл учирсан тохиолдолд энэхүү үр дүнд нэлээд өөрчлөлт орохыг зориуд онцолжээ.
Үүнээс гадна “Өмнө нь ярилцаж байсанчлан жижиг Тавантолгойтой хиллэж буй талбай дээрх хөрс хуулалтын коэффициент нь 1-тэй ойролцоогоор 3.5 сая тонн коксжсон нүүрс байгааг бид олж мэдсэн билээ. Тиймээс энэхүү нүүрсийг овоолго руу зөөвөрлөн 2017 оны эхний улирлын өндөр үнээр борлуулах ажлыг гүйцэтгэхэд “Эрдэнэс-Таванголгой”-г ‘TTJV’’-тэй хамтран ажиллахыг бид хүсч байна. Уг нүүрсний нийт үнэ 10 ам.доллараас бага байна. Нэг тонныг нь 60-50 ам.доллараар борлуулна гэж үзвэл “Эрдэнэс Тавантолгой”-н нэмэлт орлого 140-175 сая ам.доллар болно. Энэ тохиолдолд “Эрдэнэс Тавантолгой”-н 2017 оны нийт орлого нь 500 сая ам.долларт хүрнэ. Нэгж хувьцааны зах зээлийн үнийг 10 дахин үржүүлэн тооцвол төмөр зам ашиглалтад орохсюс өмнө “Эрдэнэс Тавантолгой”-н үнэ таван тэрбум ам.долларын үнэд хүрнэ. Энэ нь ирээдүйд “Эрдэнэс Тавантолгой”-д хөрөнгө оруулах боломжтой хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийхэд тус нэмэр болох юм. “Эрдэнэс Тавантолгой”-н 50 хувийг эзэмшихэд 2.5 тэрбум шаардлагатай. Дээр дурдсан боломжуудыг аль болох хурдан хугацаанд ашиглан “Эрдэнэс Тавантолгой” энэхүү үр дүнг бий болгоосой гэж “TTJV” хүсч байна” гэжээ.
“TTJV”-ээс “Эрдэнэс-Тавантолгой”-н удирдлагад хүргүүлсэи захидлын зах зухаас өгүүлэхэд ийм байна. Эндээс харахад Сү.Батболдын Засгийн газрын үед байгуулсан асар хатуу болзолтой гэрээг тугаа болгон гэдийж ирсэн “Чалко”-гийнхон ‘TTJV’’-ээр дамжуулан буулт хийж эхэлсэн бололтой. Гэхдээ өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хугацаанд өмнөх гэрээний заалтуудыг үндэслэн Тавантолгойн нүүрсийг зах зээлийн үнээс маш доогуур үнээр үнэгүй шахам авч ирсэн “Чалко” компанийнхан яагаад буулт хийх болов.
Дэлхийн зах зээл дээрх коксжих нүүрсний үнэ 200 ам.доллар давчихаад байхад хөрш залгаа орноосоо түүнээс хэд дахин доогуур ханшаар авч байгаагийн хувьд шүү дээ. Магадгүй Тавантолгойн 49 хувийг худалдах яриа хэлэлцээ явж буйтай холбогдуулж Хятадын талаас Монголд тавьж байгаа гох дэгээ нь “TTJV”-ээс “Эрдэнэс-Тавантолгой”-д хүргүүлсзн захидал байж болох юм.
С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: