“Акуа фитнесс” төвийн үйл ажиллагааг зогсоолоо

Өнгөрсөн долоо хоногт нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй саун, бассейнуудад Мэргэжлийн байгууллагаас шалгалт явуулжээ. Тус шалгалтаар “Чингис” зочид буудлын дор үйл ажллагаа явуулж буй “Акуа фитнесс” усан спортын төвөөс тураах эмчилгээг мэргэжлийн бус хүн явуулсан, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, тусгайлан боловсруулсан сургалтын хөтөлбөргүй гэхчилэн хэд хэдэн зөрчил илрүүлжээ.

Тиймээс уг усан спорт төвийн үйл ажиллагааг нь зогсоосон байна. Мэргэжлийн байгууллагын үзэж байгаагаар энэхүү төв нь үйлчлүүлэгчдийг хуурсан хэмээн дүгнэж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих