Энэ өдрийн зурхай /2016.12.16/

8d5dc90307d5ec72bigӨнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 16. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 18. Сугар гараг. Өглөгч охин одтой, найман цагаан мэнгэтэй хар бич өдөр.


Барилдлага: Үл тохирох 
Шүтэн барилдлага
: Сансар 
Суудал: 
 Ус

Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Үс засуулбал эд малын гарлагатай

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Болгоомжтой байх өдөр. Өнөөдөр аливаа зүйлд маш хянуур болгоомжтой байхыг зөвлөж байна. Өнөөдөр ямар нэг осол эндэгдэл тохиолдох магадлал маш өндөр байгаа бөгөөд ялангуяа ажил төрөлдөө анхаарал болгоомжтой бай. Мөн нэлээд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэнээр таны ажил төрөлд таагүй нөлөө үзүүлэх болно. Уур уцаартай таагүй байдлаас болж хэн нэгэнтэй найз нөхдийн харилцаагаа тасалж магадгүй. Заримдаа хэн нэгнийг барьж хорилгүй зүгээр л тавьж явуулсан нь дээр байдаг. Та удахгүй олон найз нөхөдтэй болох болно.


ҮХЭР (4/20-5/20)

Удирдах албан тушаалтныг худал хуурмаг, гүжир гүтгэлэг, олон зүйлээр буруушаах бөгөөд энэ нь таныг тэвчээрийг шалгасан зүйл л болж хувирна. Учир нь тэрхүү зүйлийг гаргасан хүн өөрөө тушигдах болно. Ямар нэг зүйлийг санаандгүй байдлаар дутуу хүтүү хийж орхисон байх вий. Юу нь буруу юу нь зөв эсэхийг олохын тулд өөртөө цаг гарга. Гэр бүлийн уур амьсгал таагүй эсвэл хамтрагчтайгаа зөрчилдөнө. Хувийн амьдралд урам хугарах асуудал гарч ирнэ. Ямар ч дурын үйлдэлд та гялалзаж чадна гэхдээ өөрийн хил хязгаарыг тодорхойлж байгаарай.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Та арай дээр боломжийг алдаж магадгүй. Санхүүгийн боломжгүйгээс болж гадуур гарч зугаацаж чадахгүй болно. Та сэтгэл хангалуун байж чадахгүй байж магадгүй, ирэх долоо хоногийн хөтөлбөрөө зохиоход анхаарлаа төвлөрүүлбэл илүү бүтээлч байх болно. Гэнэтийн зочид ирж магадгүй тул их хэмжээний зууш бэлтгэх боломжтой бай. Цэвэр агаарт гарч алхах дасгал хийвэл сайн. Таны нэр хүнд,ажлын ололт амжилтын асуудал дарамт болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Та энэ өдөр ухаалаг байна. Өөртөө итгэлтэй байж, урам зориг тань таныг газарчлахыг зөвшөөр. Хэрвээ та хамтран ажиллагчаасаа ихийг хүлээж байсан бол үл ойлголцол энэ өдөр гарна. Гэхдээ тэр ч мөн өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэдгийг сана. Та энэ өдөр тайван байж, өөрийн үзэл бодлоо тулгах гэж яарах хэрэггүй. Тушаал дэвшиж, цалин нэмэгдэж болзошгүй. Үл хөдлөх хөрөнгө худалдан авагчид энэ өдөр эрч хүчтэй байна. Тэд өөртөө таарсан амжилттай худалдаа хийж чадна. Гэрийнхээ бүх цахилгаан хэрэгслийг унтраахаа мартаж болохгүй. Учир нь осол гэмтэл гарч болзошгүй байна.


АРСЛАН (7/23-8/22)   

Завгүй өдөр болж өнгөрнө. Бүх зүйл таны толгой дээр байгаа мэт санагдаж бичиг цаасандаа дарагдана. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хувьд хэрэгтэй санаагаа олж, зарим нэг нь онгодоо хөглөж бичиж туурвиж байгаагаа амжилттай дуусгаж чадна. Таны ойр дотны хэн нэгэнд эрүүл мэндийн бага зэрэг асуудал тулгарах болно. Эрт эмчид хандсанаар энэ асуудлаас хялбархан гарч чадна.


ОХИН (8/23-9/22)

Мөн энэ өдөр тусгаарлагдмал газар номонд дарагдан хичээлээ хийх нь ухаалаг арга байна. Санхүү тань бүрхэг ба сонин хачин зүйл мөнгө зарах магадлал ихтэй байна. Амралтын улирал ойртож буй болохоор хамаатан болон хадмынхаараа аялах бодол таны толгойд орж ирнэ. Өнөөдөр хийж болох зүйлсээ маргааш хийх гэж бүү хойшлуул. Аливаа төлөвлөлт зохион байгуулалт шаардсан ажлыг энэ өдөр хийхэд тааламжтай.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Уйгагүй өдөр. Замаа нураах таны энэ хүч бодож байгаа шиг хүнд асуудал биш юм. Хань, хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөх юм уу машинаа бариад амралтын чигт хөдөл. Алжаал ядаргааг тань сайн тайлах болно. Найз нөхөд гээд олон хүмүүстэй хамт байвал явган аялах зэргээр хамгийн хөгжилтэйгээр цагийг өнгөрөөх болно. Хэв журмаас жаахан хазайх сонирхолтой бөгөөд нэгээс илүү үдэшлэгт уригдсан бол сонголт хийхэд төвөгтэй байх болно. Хоёуланг нь амжуулж таны анхаарлыг татсан хүнээ дагуулаад цагийг хамт хөгжилтэй өнгөрөө.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хувирамтгай өдөр. Ямар нэг асуудлыг шийдвэрлэх гэж хичээгээгүйн улмаас гэр оронд гарсан зөрчилтэй байдал улам хүндрэх болно. Хэлж буй үгэндээ анхааралтай бай. Эс тэгвээс таны хэлсэн үг хүмүүсийг гомдоох болно. Ажилдаа идэвхтэй байж, танд урам зориг нэмдэг дуртай ажилдаа оролц. Зарим хүмүүсд спортоор хичээллэх юмуу идэвхтэй амралт хэрэгтэй байна. Өнөөдөр цагийг ганцаараа өнгөрөөж, өөрийн сэтгэл зүрхээ мэдрэхийг хичээ.

НУМ (11/22-12/21)

Өөрийнхөө хамгийн чухал зорилгоо тодорхойлж, түүнийгээ маш няхуур, дэс дараатай хийж эхэл. Мөнгө төгрөгийн асуудал таны санааг зовооно. Гэвч анх удаа уулзсан танил тань таны бүхий л хандлагыг өөрчилж сэтгэл санааны байдлыг тань дээшлүүлэх болно. Хоол болон уух юманд мэдрэмжтэй хандаж хаана очиж үдшийн зоог барихаа шийдэхдээ болгоомжтой бай.

МАТАР (12/22-1/19)

Та байгаа зүйлдээ хэр ариг гамтай хандана тэр хэмжээгээрээ эдэлгээ нь уртсах болно. Бизнесийн санал таны гаргасан шийдвэрийг хурцалж өгөх байх. Яаруу сандруу хөдөлсний хэрэггүй. Өөрт орж ирсэн санаануудаа самбар дээр бичихэд л болно. Та олон нийтийн хэрүүл маргааны бай болж магадгүй байна. Та хэн нэгнийх нь талд орохоос зайлсхийж чадвал нөхөрлөлөө аварч үлдэж чадна. Хүүхэдтэй гэр бүлийн хувьд хоорондоо эвтэй найртай харилцаатай байх нэн тэргүүний асуудал болжээ.


ХУМХ (1/20-2/18)

Хэт ажил орж хайр дурлалаас хөндийрч магадгүй. Мэдлэг боловсрол туршлагатай хүнээс туршлага ав. Хайр сэтгэл дээр мөрий тавьсны хэрэггүй. Од эрхэс танд ээлгүй хандах болно. Болж буй үйл явдлыг өөрчлөх гээд хичээгээд хэрэггүй. Учир нь тохиолдож болох хүнд асуудлууд өөрсдөө арилгах болно. Зардлаа хяна. Хэн нэгнээс хамааралтай байхаас зайлсхий. Хөдөлгөөний тулгуур эрхтэн гэмтэх, магадлалтай. Хэтэрхий олон шинэ санаа төрнө.


ЗАГАС (2/19-3/20)

Урт өдөр. Таны онгироо, сагсуу зан нь санхүүгийн нөхцөл байдал, хайр дурлалын амьдрал, хүсэл мөрөөдөлд ч сэв суулгаж мэдэх юм. Харин та өөрийн хэт үрэлгэн зуршлаа зас. Эс тэгвэл маргааш өөрийн хүсэл мөрөөдөл, зорилгоо юу ч үгүй гишгэлээд хаясан мэт таагүй сэтгэгдэл төрнө. Гол замынхаа чигт ороод зугаа цэнгэлд хэт их автах хэрэггүй. Харин та өөрийн амлалтыг зөрчилгүйгээр цагийг зугаатай өнгөрөөж болно. Мөрийтэй тоглох нь таны хамгийн том асуудал юм. Мөрийтэй тоглоомоос өөр хийх зугаатай зүйлс маш олон бийг сана.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих