ХОТЫН ДАРГА БАЯНЗҮРХИЙН АСУУДЛЫГ ӨӨРӨӨСӨӨ ТҮЛХЭЖ БАЙНА

5850e67e5091b928444476Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх н.Мөнх-Эрдэнэ өнөөдөр Баянзүрх дүүргийн асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний хэлснээр Баянзүрх дүүргийн хувьд АН-аас сонгогдсон 6 төлөөлөгчийн асуудал шүүхийн шатанд яваа учир ИТХ-аас гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр бус. Тиймээс хотын дарга Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжлаагүй өнөөг хүрсэн гэнэ.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан 6 төлөөлөгчийг хууль бус ажилласан гэж үзэн шүүхэд хандсан ч Анхан шатны шүүхээс нэр бүхий 6 төлөөлөгчийг буруугүй хэмээн үзсэн юм. Гэсэн хэдий боловч МАН-ын зүгээс дахин Давж заалдах шатны шүүхэд хандаж, асуудлыг ийнхүү удаашруулж байгаа аж. Ингэж асуудлыг өөрсдөө хүндрүүлсэн хэрнээ “Шүүхийн шатанд байгаа” гэсэн үгээр халхавч хийж одоо болтол тус дүүргийн Засаг даргыг батламжлахгүй байгаа нь Баянзүрхийнхэний сонголтыг үл хүндэтгэсэн байдал юм. Төсвөө баталж, хогоо ачиж чадахгүй болтол нь бүхэл бүтэн дүүргийн асуудлыг хурцатгачихаад хотын дарга энэ талаараа өөрөө ч мэдээлэл хийчихэж чадалгүй нэг зөвлөхөөрөө шүүхийн нэр барин булзааруулж, асуудлыг өөрөөсөө түлхэхийг санаархлаа.


URL:

Сэтгэгдэл бичих