Нийтийн дуучдын холбооны тэргүүн Ч.Бат-Эрдэнэтэй ярилцлаа
-Уран бүтээлээсээ завсарлага авч алс холд сурч байгаа. Төгсөх дөхөж байна уу?
-Ирландын “Carlyle institute”-д сурч байгаа. Төгсөх арай болоогүй. Ямартай ч эх орондоо ирээд cap гаруй хугацаанд сайхан амарлаа. Энэ хооронд багагүй ажил амжууллаа. Залуу дуучин П.Идэржавхлангийн “Аавыгаа санахаар” тоглолтыг зохион байгуулж, хамтран ажиллаа.
Тоглолт ч олны сэтгэлд хүрсэн, аятайхан болсон. Тоглолт цаашаа орон нутгаар үргэлжлэх гэж байна. Чадвартай сайн уран бүтээлчдээ бага боловч дэмжээд өгвөл цаашдаа санаа зовох асуудалгүй дэвжээд явчихдаг. Ер нь өнхрөх гэж байгаа дугуйг жаахан дэмнээд өгчихвөл цаашаа нэлээн өнхөрчихдөг. Тэр утгаараа дэмжиж, хамтарч ажилласан. Идрээ авьяаслаг, ирээдүйтэй залуу.
-Та залуу дуучдыг багагүй дэмжиж ажилладаг. Удахгүй дуучин Э.Энх-Эрдэнийн тоглолт болох гэж байгаа. Энэ тоглолтод дэмжлэг үзүүлэх үү?
-Шинээр гарч ирж буй залуустаа өөрийнхөө санаж бодож байгаа юмаа хэлж ярилцаж туслахыг хичээдэг. Уран бүтээлч хүн эхлээд өөрийгөө ямар уран бүтээлч болохоо мэдрэх хэрэгтэй. Э.Энх-Эрдэнэ уран бүтээлийн гараагаа эхлээд явж буй залуу хүн. Тиймээс аль болох дэмжих, туслах юмсан гэж боддог, Болж бүтэхгүй юман дээр нь аааж зөвөлж, алдаа мадаг гаргуулчихгүй юмсан гэж боддог. Энэ тоглолтод туслах хүсэл байвч буцах хугацаа болчихсон.(инээв)
-Дуучин П.Идэржавхланг та ирээдүйтэй дуучин хэмээн үнэлж байсан. Тэгвэл Э.Энх-Эрдэнэд ямар үнэлгээ өгөх бол?
-Би Э.Энх-Эрдэнэтэй тийм ойр дотно биш. Намайг жил гаруй яваад ирэх хугацаанд энэ хүү гарч ирсэн байна лээ. Яахав ер нь уран бүтээлийг их хийх хэрэгтэй. Уран бүтээлч хүн нэлээн эрэлч, хайгуулч, дээрээс нь шинэлэг юм хийхийн төлөө ажиллах эрч хүчтэй байх ёстой.
Эцсийн дүндээ хэнийг ч хэн гэж ялгалгүй бид бүгдээрээ хамтарч ажиллах ёстой. Йрээдүйн залуусаа бид нар, урд үеэ шинэ үе нь хүндэтгэн дээдэлдэг тийм л торгон огтлолцол дээр Монголын нийтийн дууны урлаг төдийгөөс өдий хүртэл хөгжиж ирсэн. Энэ бол Монгол оронд соёлыг түгээх, эх орноо соёлоор хүмүүжүүлэх, ухаажуулах, хөгжүүлэх тэр арвин үйлсийн нэг хэлбэр.
Тэр үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулаад явж байгаа уран бүтээлч гэж ойлгодог. Залуу хүний хувьд янз бүрийн юман дээр алдчих вий гэж санаа зовдог л юм. Тэр үед нь хэрвээ Ч.Бат-Эрдэнээс асуух зүйл байвал би харамгүй хариулна. Чадах, мэдэх юм байвал тэдэндээ л зориулна.
-Гавьяат маань менежметийн чиглэлээр сурч байгаа гэсэн. Гэхдээ уран бүтээл туурвих боломж байдаг уу?
-Менежментийн чиглэлээр сурч байгаа. Жил гаруй хугацаанд сурлаа. Одоо дахиад жил гаруй сурах хугацаа үлдсэн байна. Үндсэн мэргэшиж байгаа чиглэл нь манлайллынх юм. 09.00-17.00 цаг хүртэл хичээллэнэ. Нэлээн ядарч байгаа. Цаг зав муу болохоор дуулаад, цомгоо гаргаад яваад байх боломж байсангүй.
Оройд жаахан амарна. Үнэндээ Монголд уран бүтээл хийгээд явах, тэнд номын дуу сонсох хоёр хоорондоо асар их ялгаатай. Сурахаас өөр юманд сэтгэл санаагаа зориулах боломжгүй. Ямар ч байсан би сурах ёстой. Тэнд байхад Монголд маань олон сайхан баяр болоход ёстой сэтгэл хөдөлж өгнө дөө.
Миний нэг хобби ая зохиох болоод байгаа. Тэр хоббигоороо чамгүй хэдэн дуутай болчихож. Уран бүтээлийн андууд болох яруу найрагч Х.Баянмөнх, “Анир” студийн захирал А.Алтанхуяг зэрэг найзууд маань намайг CD-гээ гаргаач гэсэн хүсэлт тавьсан. Түүний дагуу өөрийнхөө зохиосон дуугаар нэг CD гаргах гээд ажиллаад байж байна. Тэгэхээр удахгүй надаас гарсан аялгуугаар бүтсэн шинэ цомог гарах юм.
-Гавьяатад маань дахин сурах ч юм уу, өөр бодож төлөвлөсөн зүйл бм” болов уу?
Менежементийн чиглэрээр СУИС*д мастер хамгаалсан Удирдлагын академид Удирдахуйн мастер хамгаалсан. Менежментийнхээ хувьд бол дэлхий нийт нэг л хэлээр ярьж байгаа. Өөр нэг гайхамшигтай юм байхгүй. Харин хүсч байгаа нэг зүйл бий.
Юу гэхээр тэр орны хэл нь ямар байдаг, үүгээрээ бие биенээ яаж мэдэрч ойлгодог юм гэх зэрэг хоорондын харилцааны соёлыг нь судлахыг хичээсэн. Миний дараагийн хичээж буй зүйл тэр орны үндсэн соёл. Тэдний амьдарч буй орчин, өөрсдийнх нь тархинд буй соёл. Ингэснээрээ манай нийгмийн соёл, тэдний нийгмийн соёлыг хооронд нь харьцуулан судалж юугаараа харшилж нийлж байгааг мэдэх.
Улмаар ямар соёлтой байхаараа тэгж хөгжилтэй мундаг болдог юм бэ гэдгийг мэдэхийг хүссэн. Энэ бүхнийг л ойлгохыг хичээж байна.
-Уран бүтээлчид хэсэг хугацаанд шаргуу хөдөлмөрлөөд дараагийн үедээ дарагдаж байгаа юм шиг харагддаг. Тухайлбал, таны үеийнхэн болох О.Баянмөнх, гавьяат С.Жавхлан, О.Чулуунбаатар, Т.Батсайхан ч нар шижигнэтэл уран бүтээл хийж байгаад нам гүмхэн боллоо. Тэгтэл одоо залуу дуучин Э.Энх-Эрдэнэ, П.Идэржвхлан СТА С.Буянжаргал зэрэг залуус гарч ирлээ?
-Монголын нийтийн дууны урлаг гэж том айлд хэн ч ороод дуугаа дуулаад явахад нээлттэй. Хамгийн гол нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалсан том менежмент хэрэгтэй.
Одоо Ч.Бат-Эрдэнэ гэдэг хүн төрийн их хайр хүндэтгэлийг хүртсэн. Үүнийхээ хариуг Монголын соёл урлагийн салбарт оруулах хувь нэмрээр хариулах ёстой. Бид нэг нь нийтийн дуу, нөгөө нь рок поп гээд тус тусдаа өөр зүйл яриад явах биш цогцоор нь авч үзэх хэрэгтэй.
Арай томоор, гаднаас нь харъя. Дотор талаасаа бид нар хараад бие биендээ л атаархаад байгаа юм шиг яриад байгаа болохоос гадна талаасаа ямар байна вэ гэдгээ харах хэрэгтэй болсон байна. Гаднаасаа Монгол Улс ямар харагдаад, соёл урлагийнх нь түвшин хаана яваад байгаа юм бэ.
Дэлхий нийтийн жишгээр явж байна уу, үгүй юу. Эсвэл дэлхийн жишгээс хэр зэрэг хол байгаа юм, хэр хөгжчихсөн юм бэ гэх мэтээр харахыг хичээж байна.
-Тэгэхээр урлагийн салбарт менежмент дутагдалтай байна гэх гээд байна уу?
-Монгол Улсын соёл урлагийн салбарт менежмент асар дутагдалтай нь харагдаж байгаа. Зөв менежмент, зөв удирдлагыг бий болгож байж урлагийн дугуй маань сайн өнхөрнө гэсэн үг. Би эргэж ирээд дуулна. Тэр үед дуулахынхаа хажуугаар соёл урлагийн гэх том дугуйг яаж өнхрүүлж явах вэ гэдэгт илүү анхаарах болно.
Сониноос би нэг баг бүрдүүлсэн байгаа. Баг маань юу хийж байна гэхээр соёл урлагийн менежент зориулсан удирдахуйн лавлах ном гаргасан. Тэр ном маань соёл урлагийн бүх шатны, өөрөөр хэлбэл, даргаасаа эхлээд цэрэг хүртлээ менежмент гэх зүйлийг яг таг ойлгож дараа нь түүнийхээ дагуу бүгдээрээ менежментээ нэг хэлээр ярилцъя гэсэн үг.
Тэгж байж соёл урлагийнхаа хөгжлийн талаар хамтдаа ярилцах хэрэгтэй. Бид л өөрөө өөрсдийгөө хөгжүүлэхгүй бол биднийг хэн хөгжүүлэх юм. Тэр ном цаашид 19 цувралаар гарна. Монголын урлагийг дэлхийн урлаг болгохын тулд дор хаяж 40 улсыг судлах хэрэгтэй байна.
-Тэгвэл гадаадад сурч ирээд нийтийн дууны салбартаа нэлээн том тэсрэлт хийх нь гэж ойлгож болох уу?
-Надтай надгүй монголын урлаг хөгжидгөөрөө хөгжөөд явна л даа. Гэхдээ явж явж бүх дууны урлаг бүгд нийтийн дуун дээр нийлнэ гэдгийг би гарцаагүй мэдэж байна. Яагаад гэвэл нийтийн дуу Монгол ардын дууны үргэлжлэл. Одоо бол судалгаагүйгээр уран бүтээл хийдэг цаг өнгөрсөн.
Бүх зүйлд нарийн судалгаа, шинжилгээ шаардагдана. Нэг хүн дуу хийгээд дуулсан дуугаа FM, радиогоор явуулаад нэр алдарт гардаг үе өнгөрсөн.
-Таны дууг сонсож, тоглолтыг тань үзэхийг хүсч буй олон хүн байгаа нь мэдээж. Тэгэхээр таны дараагийн тоглолт хэзээ болох вэ?
-Ноднин явахаасаа өмнө “Монгол билээ” цомгоо гаргасан. Гавьяат хэмээх эрхэм цолыг хүртэсний дараах анхны цомог. Одоо найзуудтайгаа нийлж CD гаргаж байгаа гэж хэлсэн. Энэ хоёр цомгоос бүрдсэн тоглолтоо хийнэ гэж бодож байгаа. Тэгэхээр сургуулиа төгсч ирээд 2013 онд л тоглолтоо хийнэ дээ.
Н.Оюундалай
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: