ЗТЯ-ны ДЭД Сайд Б.ЦОГТГЭРЭЛ “ТАНХАЙ ЭМЭЭ” БАЙЖЭЭ

5851f5b878c77767882152Сонгуулиар аль нэг нам эвсэл, хэн хэний төлөө хэтэрхий сайн ажиллавал ямархан өндөрт хүрч болдгийг харуулсан тод жишээ бол Зам тээврийн сайд Б.Цогтгэрэл. түүнийг энэхүү албан тушаалд тэнцэх хүн мөн эсэх, ямар дадлага туршлагатай болохыг ч олон нийт мэдэхгүй бөгөөд нэг л мэдэхэд тэнгэрийн энтэй өндөр суудалд заларсан. Ямар ч байсан түүний тухай бидний мэдэх цөөхөн зүйлсийн нэг бол 2016 оны сонгуульд МАН-ын төлөө үхэн хатан зүтгэсэн, “Шилэн” нэр автлаа АН-ынханы муу муухайг уудалсан явдал.

Гэтэл өнөөх нөхөр маань “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөх”-ийн үлгэрийг бодит амьдрал хэрэгжүүлсэн хүнээр тодроодхов. “Танхай эмээ” хэмээх цахим хуудсыг хөтөлдөг болох нь нэгэнт илэрч бас болоогүй тус хуудсаараа намынхаа лидерүүд өөрийг нь өдий зэрэгт хүргэсэн эрхмүүдээ гоочилж суудаг нь ил боллоо. Эгэмнээс нь татаж энэ зэрэгт хүргэсэн ах нараараа оролдсоныхоо горыг хатуухан амсаж магадгүй гэдгээ түүнээс арай гайгүй нэгэн байсан бол мэдэх л байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих