А.Мөнхбат улстөржих зорилгоор эмч нарыг шагнав уу

585239fbe28f9656107074Өчигдөр Монголын залуучуудын холбооноос “Алтан гартай эмч” гэж 35 хүнийг тодрууллаа. Аль ч улсын хувьд эмч, багш нарын үйл гавьяаг тунхаглан зарлах нь зүй ёсны хэрэг. Тиймдээ ч тус холбооноос анх удаагаа алтан гартай залуу эмчийг тодруулж, ийнхүү 35 залуу хүнийг алтан гартай хэмээн өргөмжиллөө. Ингэхдээ зүрх судас, эмэгтэйчүүд, хүүхэд, дотор, мэс засал зэрэг нарийн мэргэжлийн эмч зэрэг салбар бүрээс шилдгүүдийг тодрууллаа. Залуу эмч нарыг урамшуулж, шагнал олгож байгаа нь сайшаалтай ч улстөрийн зорилго агуулагатай байгаа нь урам хугалсан зүйл боллоо.

Өөрөөр хэлбэл өчигдөр А.Мөнхбат эм ч нарт шагналыг нь гардуулчихаад, бүгдийг нь Монголын залуучуудын холбоонд элсээд, батламжаа энэ сарын 19-ны өдөр ирж аваарай гэж хэллээ. Мөн залуу хүмүүс бид сайхан амьдрах ёстой, зүгээр амьдрах биш, сайхан амьдах ёстой, гэтэл төр засаг болохгүй байна, залуус эвтэй, хамтдаа байвал бүгдийг бүтээдэг гэлээ. Ингээд мөн “Бид төрийн нэг чиг баримжаагаа олох хэрэгтэй байна, төр солигдоод байх юм, төр солигддог байдлыг болиулья, хэзээ нэг тогтсон төртэй болох юм бол зэргээр шагнал авсан залуусыг залхатал илтгэл тавьж, хэт улстөржив. Залуус шагнал биш шийтгэл авчих вуу гэсэн өнгө аястайгаар залхсан шинжтэй цаг орчим сууж, А.Мөнхатын яриаг анхааралттай ажиглалаа.

Мөн Монголын залуучуудын холбооны хэвлэлийн ажилтан бүсгүй шагнал авсан хүмүүсээр телевизэд яриллага өгүүлэхдээ Монголын залуучуудын холбооныхон гоё ажил хийж, сайн ажиллаж байна, энэ холбооны залууст баярлалаа гэж хүчээр хэлүүлж байна лээ. Тиймээс улстөрчид шагнал нэрийдлээр, эгнээгээ тэлж, бусдыг улстөрд уриалан дубдаж, өөрсдийн карераа өсгөдөг нэг арга нь энэ байх. Уг нь Монголын залуучуудын холбоо хэмээх зуу орчим жилийн түүхт байгууллагыг ахмад үеийнхэн Монголын хувьсгалт залуучуудын эвлэл гэж төсөөлдөг. Харин сүүлийн үед элдэв улс төрийн акц хийдэг хэтэрхий улстөржсөн байгууллага болоод байгаа нэг тод жишээ нь энэ.


URL:

Сэтгэгдэл бичих