92 настай ерөнхийлөгч дахин сонгуульд нэр дэвшинэ

Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе ирэх 2018 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, өрсөлдөхөө өчигдөр албан ёсоор мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” уламжлав.

Robert Gabriel Mugabe, president of the Republic of Zimbabwe, sits in the Plenary Hall of the United Nations (UN) building in Addis Ababa, Ethiopia, during the 12th African Union (AU) Summit.

Тэрбээр 92 настай бөгөөд дэлхийн хамгийн хөгшин Ерөнхийлөгч билээ. Мугабе тасралтгүй 36 жил улсаа удирдсан юм. Ерөнхийлөгч “Би эцсийн амьсгалаа хураах хүртлээ улс төрд үнэнчээр зүтгэмээр байна. Тиймээс надад итгэл хүлээлгэхийг хүсч байна” гэж хэлжээ.

 

Зимбабве дэлхийн хамгийн ядуу таван орны нэг бөгөөд Мугабе “Би улсаа дэлхийн өндөр хөгжилтэй улс болгох болно” гэсэн байна.

 

Гэхдээ тэрбээр ард түмнийхээ дэмжлэгийг дахин авах нь тодорхойгүй байгаа юм. Учир нь өнөөг хүртэл иргэд Ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж буй билээ. Учир нь тэрбээр 2010 онд улсын хөрөнгөөр хувийн газар худалдан авч, 11 сая ам.доллароор тансаг харш бариулсан нь илчлэгдсэн юм. Уг мэдээллийн дараа сөрөг хүчнээр удирдуулсан олон сая хүн Ерөнхийлөгчөө огцрохыг шаардах болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих