Х.Бат-Ундрал хамтлагтаа эргэн нэгджээ
Guys хамтлагийн гишүүн Х.Бат-Ундрал өнгөрсөн тавдугаар сард хар тамхины хэрэгт холбогдсон тухай дуулиан дэгдсэн. Тухайн үед хамтлагийнхан Х.Бат-Ундрал хар тамхины хэрэгт холбогдохоос сарын өмнө хамтлагаасаа гарсан, Guys хамтлаг албан ёсоор гурван гишүүнтэй болсон хэмээн хамтлагийн ахлагч М.Мягмар мэдэгдээд байсан билээ.
Улмаар Х.Бат-Ундралд холбогдох шүүх хурал өнгөрсөн аравдугаар сард болж түүний зүгээс шүүх танхимд ”Ийм ноцтой гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсч байна. Намайг гэдэг хүн бүрээс уучлал гуйя. Олны танил хүн байж олны дунд биеэ зөв авч явж чадаагүйдээ харамсч байна. Монгол төрийн минь сүлд өршөөж, гэм буруугаа ойлгож байгааг минь харгалзаасай. Би хар тамхи, мансууруулах бодистой тэмцэхэд уран бүтээлээс гадна маш их зүйлийг хийхээр төлөвлөж байна. Залуусыг хар тамхитай тэмцэхэд уриалан дуудаж, илүү их уран бүтээл хийх итгэлийг өгөөч” хэмээн гэмшиж буйгаа илэрхийлж, шүүхээс түүнд тэнсэн харгалзах ял оноосон байдаг.
Тэгвэл албан ёсоор хамтлагаасаа гарсан хэмээгдэж байсан Х.Бат-Ундрал хамтлагтаа эргэн орсон бололтой. Учир нь хамтлагийн ахлагч М.Мягмар өөрийн твиттер хуудастаа дөрвүүлээ авхуулсан зургаа нийтэлж, “Интенэйшнл стар гэж шагнал авлаа, авсан шагналаараа шинэ дуугаа нэрлээд клиптэй нь нийтэд цацлаа…” хэмээн жиргэсэн байна.
Х.Онон
zuvsongolt.mn
URL: