Мэс заслаар дахин мэндэлсэн эгч дүүсийн “арми”

15415900_1074670345979281_1745241956_n174449871201612140213Эмэгтэй хүн гоё, сайхан харагдахыг хүсэлгүй л яахав. Эцэг эхээс заяасан өөрийн төрөлх гоо сайхан байдлаа хэвээр хадгалан үлдэхийн тулд, аан бас түүн дээрээ нэмэр хачир нэмж, өөтэй талуудаа далдлахын тулд гоо сайхны мэс засал хийлгэх нь нэг бодлын өөртөө итгэлгүйнх, нөгөө талаас нь авч үзвэл хэтэрхий их хиймэл зүйлд дурлан олны хараанд өртөх гэсэн оролдлого ч байж болох юм.

Ч.Уранхолбоо буюу дуучин Ануг цөөнгүй хэдэн газартаа мэс хүргэсэн гэдэг юм билээ. Анхлан “Гала” хамтлагт басан хөөрхөн бондгор охин одоо бол барби мэт төрхтэй болж хувирсныг уншигч та мэдэх биз ээ. Гурван ч хүүхдийн ээж болох гэж байгаа гэхэд өөрчлөгдсөн зүйлгүй түүнийг хэтэрхий их мэсийн чанартай зүйлд дурлан байгаа гэдгийг нь хүмүүс өөрт нь ч удаа дараалан хэлж байдаг.

Тэрбээр өөрийн дүү Ч.Номинхолбоо, эгч Ч.Уянхолбоо нарыгаа гоо сайхны хагалгаанд орох “армидаа элсүүлэн” хамтдаа гоо сайхны клиник эмнэлгийн нүүр царай болох болжээ. Хөх, өгзөг нь жаахан таргалчихаар нь л томорчихдог хэмээн хэлсэн Ч.Номинхолбоо ёстой л нэг “хөхөөрөө чамайг даллая” гэдэг үг шиг сэрийсэн том хоёр хөхөө гарган, сэмбийтэл оцойсон өгзөгний зургаа цахим хуудсаараа нийтлэн, эгчийнхээ шийрийг хатаах сайн дүү гэдгээ харуулаад буй. Харин тэдний эгч болох Ч.Уянхолбоогийн хувьд гэр бүл зохион, хоёр дүүгээ бодвол олны хэл амнаас хол амьдардаг гэдэг юм билээ. CINDERELLA гоо сайхны клиник эмнэлгийн нүүрийг талхалж, гоо сайхандаа өөрчлөлт нэмсэн эгч дүү гурвыг харсан хэн бүхэн “Гурвын гурвуулаа мэс засалд орно гэхээр ямар гажигтай царайтай байсан хүмүүс вэ” хэмээн жиг жуг хийлцэж байгаа сурагтай.

Хамгийн гол нь бусдын нүдэн дээр ил байгаа зүйлийг “Үгүй ээ, төрөлхийн ийм юм штээ, юун гоо сайхны мэс засал вэ???” гээд мэлзээд байвал хөөрхөн болсон царайн дээрээ худлаа ярьдаг гэсэн муу нэр дахин зүүнэ шүү дээ. Үнэн зүйл хэзээд үнэнээрээ л сайхан. Биедээ мэс хүргэсэн хүмүүсийн үг яриа нь хүртэл нэмэр хачиртай болдог нь харамсалтай.

 PAPARATSI.MN


URL:

Сэтгэгдэл бичих