Онгоцны ослоос амьд үлдсэн Бразил хөлбөмбөгчний ой санамж арчигджээ

Хоёр долоо хоногийн өмнө онгоцны осолд багаараа өртсөн Бразилийн Chapecoense клубын нэг тоглогч өдийг хүртэл ухаангүй байсан бөгөөд өчигдөр буюу Даваа гарагт ухаан орсон байна.

f7878a4cc71bddc6c2776492efb1dbf6

Нийт 71 зорчигч амиа алдсан ослоос ердөө гурван тоглогч амьд үлдсэний хоёр нь Бразил руу саяхан буцаж, Нето ухаан ороогүй байсан тул Колумбид үлдээд байжээ. Сонирхолтой нь Нето ухаан ормогцоо эмчээс шигшээ тоглолтын үр дүнг асуусан байна. Харин осол болсон талаар огт санахгүй байгаа гэнэ.

Chapecoense баг Колумбийн Atletico Nacional багтай Copa Sudamericana тэмцээний аваргын төлөө тоглохоор Колумбийг зорин нисэж яваад осолдсон юм.

Харин эмч нар болон сэтгэлзүйчид 31 настай Нетогийн биеийг сайжиртал осол болсон талаар хэлэхгүй байхаар шийджээ. Бие нь бүрэн сэргээгүй байхад ослын талаар дуулгавал муугаар нөлөөлнө гэж сэтгэлзүйчид үзсэн байна.

Ослын дараа тэдэнтэй тоглохоор нутагтаа хүлээж байсан Колумбийн багийн хүсэлтээр Chapecoense багийг Copa Sudamericana тэмцээний аваргаар нэхэн өргөмжилжээ. Амиа алдсан хаалгач Данилог бас Бразилийн энэ оны шилдэг тоглогчоор нэхэн шагнасан байна.

Эх сурвалж: Independent


URL:

Сэтгэгдэл бичих