Газрын тосны үнэ ирэх онд 40-50 ам.доллар байна гэв
ОХУ-ын газрын тосны томоохон компаниудын нэг “Лукойл”-ьш гүйцэтгэх захирал Вагит Алекперов өнгөрсөн мягмар гаригт “Россия-24” телевизэд ярилцпага өгчээ. Тэрбээр “Лумойл” компани ирэх онд газрын тосны ханш баррель тутамдаа 40-50 ам.доллар байх бол 2018 онд 60 ам.доллар байна гэж тооцоолж байна” гэв.
“Лукойл” компани 15-20 ам.долларын ханшийн өөрчлөлтийг барих боломжгой бөгөөд ирэх жил газрын тосны ханш хамгийн багадаа 40 ам.доллараас буурахгүй хэмээн үззж байгаа аж. Вагит Алекперов өмнө нь 2017 онд газрын тосны ханш 40 ам.доллар, 2018 онд 50 ам.доллар, харин 2019 онд 60 ам.доллараас буурахгүй хэмээж байсан юм. ОХУ-ын Засгийн газраас баррель газрын тосны ханшийг 50 ам.доллар байхаар төсөвлөсөн ч газрын тосны ханш дэлхийн зах зээл дээр дунджаар баррель тутам нь 40 ам.доллар байгаа нь компанийг эрсдэлд оруулаад байгаа юм. “Лукойл” 2015 онд газрын тосны олборлолтоо 3.6 хувиар буюу 100.7 сая тонноор нэмэгдүүлж байсан бол энэ оны нэгээс есдүгээр cap хүргэлх хугацаанд тус компанийн газрын тосны олборлолт 7.9 хувиар буюу 69.301 сая тонноор буурсан байна. Алекперов ОПЕК-ийн орнуудын гаргасан газрын тосны олборлолтоо бууруулах шийдвэрийг дагаж мөрдөхөд бэлэн буйгаа илэрхийлэв. Арваннэгдүгээр сарын 30-нд болсон ОПЕК-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтаар тус холбооны гишүүн орнууд өдөрт 32.5 сая тонн баррелиар газрын тосны олборлолтоо бууруулахаар болсон. Энэ нь 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн хэрэгжих ба ОПЕК-ийн орнууд газрын тосны олборлолтоо хоногт дунджаар 1.164 сая тонн баррелаар бууруулах юм.
П.ОТГОНТУЯА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: