FM радио ард түмний мөнгийг тусгай дугаараар дамжуулан шулж байна
Хоёр сая гаруйхан хүн ардтай монгол оронд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь илүүдэж байгаа талаар шүүмжийг хаа хаанаа ярьж тоог нь хасах
чанаржуулах талаар хэлсээр байгаа ч харамсалтайн энэ үг ажил хэрэг болон хэрэгжих нь бүү хэл танил тал мөнгөтэй нэгэнд нь энэ төрлийн бизнесээр дамжуулан ард түмнийг улаан цайм шулах арга зам нь нээлттэй болсоныг биеэр мэдэрч хэд хэдэн удаа ийм янзаар хулхидуулсан гэрчийн ярсаны дагуу дараахь мэдээллийг нийтэлж байна. Хамгийн наад захын жишээ монголд өнөөдөр 25 fm радио ажиллаж байна. Энэ нь нэг талаар ард түмэнд хөгжим дуугаар дамжуулан зөв сайхан энергийг өгч байдаг ч нөгөө талаар мөнгө олох зорилгын дор үүрэн телефоны компаниудын 6 дугаартай тусгай дугаараар дамжуулан ард түмнийг ил бариа луйварддаг байна. Магадгүй таны өдөр бүр байнга сонсдог FM радиогоор дуугаа захиалж уралдаан нэвтрүүлэгтээ оролцохийг уриалдаг 155987 гэсэн энэ мэтийн тусгай дугаарууд байдаг. Ийм дугаарт нэг л мессеж илгээхэд 550 төгрөг унадаг дуу захиалахын хувьд нэг удаад 550 төгрөг зараад дуртай дуугаа сонслоо харамсах юмгүй гэхэд харин зарласан уралдаан нэвтрүүлэгийн хувьд шалгаруулж байгаа азтангууд бүгд худал байдаг гэнэ.
Хэнч мэдэхээр мэдээжийн асуулт тавьж дуу таалгаад аль хэдийн зөв хариулт ирчихсэн байхад буруу байна гэж хуурсаар дор хаяж нэг үүрэн телефоны дугаар дээр 30-40 мессеж авсан хойноо сая нэг юм азтан тодорлоо гэж зарлаад зарладаг дугаарынхаа эхний 6 оронг хэлж азтангаа тодруулдаг нь энэ төрлийн дугаар хэрэглэдэг бүх FM радиогийн мэргэшсэн арга гэнэ. Ингээд бодохоор бүх FM Mobicom, Skytel, G mobile, Unitel дээд 4 төрлийн дугаар эзэмшдэг.
Эдгээр дугаар бүр дээрээ нэг удаагийн асуултаар 100 мессеж авдаг гээд бодохоор 4 асуултанд 400 мессежний 220000 төгрөгийг сул олдог байна. Энэ мэтээр цагийн хувиартайгаар энэ төрлийн нэвтрүүлгээ өдөрт 3-4 удаа давтаж явуулдаг байна. Тэр бүрт азтан нэрээр зарлагдсан худал дугаарууд нэмэгдсээр харин цаана нь ард түмэн нэгжээрээ шатаж улайм цайм ил шахуу луйвар хийж байгаа FM радионууд сул орлогондоо амташсаар байна.
luivar
URL: