Трампыг хөнөөхийг завдсан Британи залууг баривчилжээ

sand20 настай Майкл Сэндфорд нэр дэвшигч Доналд Трампын есдүгээр сард Лас Вегаст хийсэн цуглаан дээр цагдаагийн бууг булаасан хэрэгтээ буруутгагдаад байна. Тэрээр мөн гадаадын иргэн хууль бусаар галт зэвсэг эзэмших хуулийг зөрчжээ.

Аллага үйлдэхээр завдсан Сэндфорд 10 жилийн хорих ял сонсоод байгаа бөгөөд шүүх түүнийг дөрвөн сарын дотор Их Британи руу албадан гаргах эрхтэй юм.

Харин батлан хамгаалахынхан энэ залууг аутизмтай бөгөөд татаж унадаг, хий юм хардаг өвчнөөр зовж шаналж байгаа хэмээжээ.

Лас Вегасын шүүхийн танхим

Майкл Сэндфорд улбар шар өнгийн шоронгийн хувцастай, цонхигор, жаалхан харагдах бөгөөд хөлөндөө гавтай байв.

Тэр гэр бүлийнхэн рүүгээ даллаад хайртай шүү гэж хэлсэн юм. Сэндфорд хийсэн зүйлдээ, хүмүүсийн цагийг үрж байгаадаа, гэрийнхнээрээ торгууль төлүүлсэндээ уучлал гуйн нулимс унагажээ. “Энэ тухай бодохоос ч аймшигтай” гэж тэр хэлсэн байна.

Харин ээж Лайн Сэндфорд нь түүнийг энэ үйлдэлдээ гэмшиж байгаа гэж хэлсэн бөгөөд танхи өссөн хүүгээ ийм газар харах үнэхээр хэцүү байна хэмээжээ. Хүү нь 2015 онд Америкаар аялах болсноос хойш ээжтэйгээ холбоо тасарчээ.

Сэндфордод гэр бүлийнхнийх нь дэмжлэг туслалцаа, эмчилгээ хэрэгтэй байгаа тул ээж нь ялыг өршөөлгөхөөр давж заалдаад байгаа аж.

Харин ээж нь улс төр огт сонирхдоггүй байсан хүүгээ яагаад ноён Трампыг буудах болсон шалтгааныг тайлбарлаж чадаагүй юм.

Сэндфорд офицерийн бууг гэрнээс нь сугалж авах гээд бүтэлгүйтэн баривчлагдсаныхаа дараа цагдаагийнханд Бүгд найрамдах намын нэр дэвшигчийг буудах төлөвлөгөөтэй байснаа хэлжээ.

Тэр Америкт хууль бусаар амьдарч байсан орон гэргүй нэгэн байсныг шүүхийн баримт бичигт дурдсан байна. Тэрээр Трампыг буудах зорилгоор Калифорнийн Невадагаас хөөгдөн гарсан аж.

Жил орчмын өмнөөс халдлага үйлдэхээр төлөвлөж байсан бөгөөд Лас Вегаст болсон явдлын өмнөх өдөр нь 20 раундад 9 мм-ийн Glock гар буугаар буудах сургуулилт хийж байсныг нотлох баримт бичгүүдэд тодорхой дурджээ.

Тэр Трампын Аризонад хийх дараагийн цуглааны тасалбарыг авсан бөгөөд энэ үеэр хоёр дахь боломжоо ашиглах байв.

Шүүгч Жэймс Мэхан “Би чамайг өс хонзон өвөрлөөгүй гэж бодож байна. Эсвэл эрүүл мэндийн асуудал байна уу? Хийсэн үйлдэл тань ичгүүртэй санагдахгүй байна уу? Би чамайг нийгмийн эсрэг санаа бодолтой хүн гэж бодохгүй байна” гэж хэлээд Сэндфордыг аз жаргалтай шүүх танхимаас гараасай гэж хүсэв.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих