Дөрвөн жилийн хугацаанд 44 хүн амиа алджээ

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт иргэд бичил уурхайгаар нүүрс олборлохдоо хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчснөөс бие махбодид нь хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан, хүний амь нас хохирсон хэрэг тэдгээрийн шийдвэрлэлтийн байдал, цаашид энэ төрлийн хэргийг таслан зогсоох, бууруулах талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах зорилгоор сүүлийн 5 жилийн байдлаарх судалгааг хийжээ.

5902

2012-2016 оны байдлаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт иргэд бичил уурхайгаар нүүрс олборлохдоо хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсний улмаас 43 хүний бие махбодид хүндэвтэр, 12 хүний бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирч, 44 хүний амь нас хохирчээ.

 

Уурхайгаас нүүрс олборлохдоо хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн 86 хэрэг гарснаас 18 хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн байна.

 

Шүүхээс 6 шүүгдэгчид 1 жилээс 3 жил хүртлэх хугацаагаар хорих ялыг нэмэгдэл ял болох тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилээс 2 жил хүртэл хугацаагаар хасах ял, 12 шүүгдэгчид 1 жил 6 сараас 4 жил хүртэл хугацаагаар хорих ял, 1 шүүгдэгчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.536.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагч нар нь 27-58 насны хүмүүс байх ба сэжигтэн, яллагдагч, хохирогч нар нь уул уурхайн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, ашиглалтын лиценз эзэмшигч нартай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй ажиллаж байсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцад тогтоогджээ.

 

Хэргийн улмаас насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүдэд ямар нэг хохирол учирсан тохиолдол байхгүй боловч ашиглагдахаа больсон уурхайн нүхэнд эмэгтэй хүн унаж гэмтэн нас барсан 1 тохиолдол гарсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих