Дэлхийд зартай ТОП 10 луйвар
Үл хөдлөх хөрөнгө, түүхийн дурсгалт зүйлсийг наймаалах гэсэн өнгөрсөн зуунд гарсан хамгийн лут 10 луйвар
- Английн нийслэл Лондон хотын нэрийн хуудас болсон алдарт Биг-Бен цамхагийг та зурагт , кинон дээрээс олонтаа харж байсан байх. Гэтэл нэг луйварчин баян америк эрд цамхгийн хамгийн дээд давхарт өндөр зэрэглэлийн зоогийн газар байгуулах эрхийг 1000 фунтээр зарчихжээ. Баян америк эр нөгөө эрхээ барьж ирээд бөөн юм болж . Тийм эрхийг өгөх боломжгүй , мэхлүүлсэн байна гэж хэлтэл итгэхгүй байсан гэнэ. Тэгэхээр нь мань эрийг дагуулж Биг-Бений хамгийн дээд давхарт гаргаж үзүүлсний дараа л мэхлүүлсэн гэдэгтээ итгэж байжээ. Биг-Бений хамгийн дээд давхарыг алдарт цагных нь механизм бүхэлдээ эзэлж байда шүү дээ.
- Пизагийн цамхаг. Унаж байгаа нэрээр алдаршсан Пизагийн цамхагийг мэдэхгүй хүн цөөхөн. Гэтэл Италийн нэгэн луйварчин баян америк эрд “Байшинг удахгүй жинхэнээсээ унах гээд байна. Тйимээс нураагаад оронд нь хазгай ч гэсэн хэзээ ч нурахгүй шинэ байшин барих болсон” гэж хэлээд барих эрхийг нь зарчихсан байсан гэдэг.
- Америкийн бэлгэдэл болсон Эрх чөлөөний хөшөөг зарна гэдэг яаж ч бодсон байж боломгүй зүйл. Гэвч Австрийн нэгэн бизнесментэй нутгийн нэгэн луйварчин уулзаад Засгийн газар эргэн тойрных нь боомтыг тэлэхийн тулд хөшөөг зарах гэж байгаа гэж маш нууц мэдээлэл өгсөн байна. Ийм мэдээг сонссон бизнесмен шууд л газар дээр нь мөнгө тоолон өгч хөшөөний эзэн болжээ. Хожим луйварчин эрийг барьж чадсан бөгөөд таван жилийн ялаар шийтгэгдсэн байдаг
- Францын хаадын ордон байснаа дэлхийн хамгийн олон үзмэртэй музей болсон Луврыг хэтэвч зузаантай гэнэн хүмүүст 18 удаа бүхлээр нь болон хэсэгчлэн зарж байсныг Францын цагдаа нар баримтаар тогтоосон байна.
- Колизей. Ромын эзэнт гүрний сүр хүчний гэрч болон үлдсэн домогт Колизейг нэг эр “засварлахаар” шийджээ. Тэрээр өөрийгөө Засгийн газрын бие төлөөлөгч гэж зарлан хоёр ч засварын компанитай уулзаж. Цаадуул нь тэр аврага байгууламжийг засварлах эрхийг авах гэж “албан тушаалтанд” ихээхэн хэмжээний хахууль өгчээ.
- Английн хаадын хэдэн зуун жилийн турш амьдарсаар ирсэн Букенгемийн ордныг луйварчин мөн л америкийн баян жуулчинд зарчихжээ.
- Английн луйварчин америкаас ирсан баян эрд английн үндэсний баатар Адмирал Нельсоны дурсгалын хөшөөг, баганыг алдарт Трафальгарын талбай дээрх бүх арслангийн хөшөө, усан оргилуурынх нь хамтаар 6500 фунтаар зарчихаад алга болоод өгсөн байдаг.
- Санкт Петрбург хотноо байдаг өвлийн ордон буюу Эрмитажийн музей дэлхийд алдартай. Гэтэл энэ нүсэр том байгууламжийг 4 ч удаа зарж , түрээслэж байсан байх юм.
- Эйфелийн цамхаг. 1925 оны гуравдугаар сард Парисын нэгэн сонинд Эйфелийн цамхаг арчилгаа тордолгоогүй нурах дээрээ тулаад байгаа тул эрх баригчид нураахаар шийдсэн тухай мэдээ гарчээ. Үүнийг нь дэлхийд зартай нэгэн луйварчин олж уншаад ашиглахаар шийджээ. Ингээд өөрийгөө Эйфелийн цамхагийн арчилгаа хариуцсан албан тушаалтан гэж зарлаад төмрийн хаягдал авдаг хамгийн баян таван эрийг тансаг зочид буудалд урьжээ. Тэгээд цамхгийг нурааж зарах эрхийг нууц дуудлага худалдаагаар зарлаа гэж “хошгируулж” байгаад хөдөөнөөс ирсэн нэгэн баянд зарчихжээ.
- Цагаан ордонг 1925 онд нэгэн баян залжин эр жилийн 100 мянган доллараар 99 жилийн хугацаатай түрээслэсэн хэрэг гарч байв.
URL: