Бразил хэмнэлтийн горимд шилжсэн нь олны дургүйцлийг хүргэв

Бразилын Сенатын шийдвэрээр тус улс 20 жилийн хугацаанд олон нийтийн төсөв, нийгмийн халамж зэрэг хөрөнгийн зарцуулалтыг танах өөрчлөлтийг Үндсэн хуулийн өөрчлөлтийн хамт баталснаар тус улсад үймээн самуун дэгдлээ.

Нэлээд маргаан, хэл амтайгаар хэлэлцэж, эцэстээ олон нийтийг хэмнэлтийн горимд шилжихийг уриалан, тийм зүйл заалттай хууль баталж орхисон нь ард түмнийг бухимдуулж, Ерөнхийлөгч Мишель Тимерийг эсэргүүцэгчид илт нэмэгдэх болжээ.

Бразил улс сүүлийн хоёр жилийн хугацаанд эдийн засгийн хүндхэн нөхцөл байдалд орсон нь хөлбөмбөгийн ДАШТ, зуны олимпийн арга хэмжээг дараалан зохион байгуулсантай холбоотой билээ.

Засгийн газрын зүгээс хэмнэлтийн төлөвлөгөөг эсэргүүцсэн мянга, мянган иргэд гудамжинд жагсч, цагдаа нартай мөргөлдсөний улмаас хуулийнхан галт зэвсэг хүртэл ашиглажээ.

Т.Бат


URL:

Сэтгэгдэл бичих