Хаан банк, Мобиком хоёроос татгалзах цаг болжээ
“Мобиком корпораци” “Хаан банк” хоёрын дарангуйллаас гарчихвал эдийн засгийн хямралын өнөө үед амьдрал арай хөнгөн болно доо. Мобиком бусад үүрэн холбооны операторууд дундаа зах зээлд давамгай байдалтай хэрнээ хамгийн өндөр үнэтэй, зарим тохиолдолд шударга бусаар үнэ тариф тогтоож, ярианы төлбөрөө илүү авдаг болоод удаж байна.
Хаан банк мөн ялгаагүй, лансны гүйлгээний шитгэл, баримтын төлбөр гээд бага багаар их мөнгө авч, иргэдийн халаасыг сэгсрээд сурчихсан. Хаан банкны АТМ ихэнх тохиолдолд гацдаг, карт залгидаг, мөн мөнгөгүй болчихсон байдаг. Гэтэл ХААН банкныхан үйлчилгээний чанараа сайжруулдаггүй атлаа, хуурамч реклам, монополь эрхээрээ дулдуйдаж иргэдээр хохироосоор байна.
Өнөөдөр нэгэн иргэн Ардын эрхийн ХААН банкны салбар дэх экспресс банкны АТМ-аас зарлага гаргахаар АТМ-д комманд өгөөд яг зарлага гарахын өмнө тэнд байсан АТМ-ууд бүгд таг гацсан байна. Тэр даруй үйлчлүүлэгч мобайл банкаар дансаа шалгаж үзэхэд данснаас нь АТМ-аар авах гэсэн мөнгөн дүнтэй тэнцэх зарлага гарсан атлаа мөнгөө гаргаж өгөөгүй байна. Тухайн үйлчлүүлэгч тэнд байсан ХААН банкны теллер, хамгаалагч, ажилтнуудаас лавлан байж 1800-1927 утас руу ярь гэсэн зааврын дагуу залгахад автомат хариулагчаар удтал хариулсны эцэст сая нэг оператортой холбогдсон байжээ.
Болсон явдлыг тайлбарласан үйлчлүүлэгчид хандан ХААН банкны лавлах утасны оператор хариулахдаа: “таны дансанаас гарсан зарлага үнэн эсэхийг бид төв рүүгээ дамжуулна, төвөөс Нягтлан бодогч шалгаж үзээд 1-3 хоногт таны дансанд гүйлгээ хийгдээгүй бол мөнгө нь эргэж орох болно” гэжээ.
Мөн Хаан банкны дансаар хэн нэгэн рүү мөнгө шилжүүлэхдээ өөр данс руу андуураад явуулсан бол шимтгэлд нь бараг талыг нь хураагаад авчихдаг. Арилжааны банкууд шимтгэл авдаг зөрчил илэрч, шүүхээр буруутай болох нь тогтоогдсон. Үүнийг мөн л Хаан банк тэргүүлж байгаа. Тухайлбал, Арилжааны банкууд зээл олгохдоо шимтгэл нэрээр 0,25-4 хувь хүртэл хэмжээний төлбөрийг, түүнчлэн 1000 – 40 000 төгрөгийн хураамж авдаг. Дээрх нэр бүхий арилжааны банкуудын зүгээс тухайн зээл олголтын зардал гэх зээлийн дүнгийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг авдаг байх боловч хураамж гэх зээл олголтын зардлыг дахин авч байгаа нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн. Зээл олгохтой холбогдуулан гарах зардлаас өндөр хэмжээний төлбөр авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг зөрчсөн.
Г.Наран
zaluu.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Haanbahk shimtgel avahda shidtei mobi minut zalgihda zartaig nuuh uy. Ih hetsuudeeee
zuv zuv dotoodiin bank opertaoruuda demjii
Haan bank ugasa demii
Ёстой үнэн.жинхэнэ луйварчид.дотоодын банкаа дэмжих хэрэгтэй.төрийн албан хаагчдын цалин,тэтгэвэр тэтгэмжийг өөр банкаар гаргах хэрэгтэй.энэ бүхний цаана бөөн авилга байгаа.
Би Хан уул дүүрэгт энгийн үйлчилгээний ажилтан хийж байсан дүүргийн хоёр давхарын хурлын зааланд цахилгаан бараа лизенгээр өгч бна гэхээр нь явж ороод нэг плитка скайтелийн модем хоёр лизенгээр авах гээд бичиг баримтаа цуглуулаад очсон ахлах зээлийн менежер дээр оч гэсэн цуглуулсан бичиг баримтаа барчихаад суугаад байсан тэр ч дарга аа энэ ч даргаа гээд намайг харах шинж алга тэгэхээр би бичиг баримтаа үзүүлэх гээд түрүүнээс хойш суулаа гэсэн тоох шинж алга тэгэхээр уур хүрээд би бичиг баримтаа үзүүлмээр бна чи бусдын юмыг хажуугаар аваад миний яагаад үзэж болдоггүй юм бэ гэсэн ажилтай бна гээд уурлаж бна тэгэхээр чи юундаа уурлаав Би чамаас ямар гуйлга гуйгаа юу Чи зээл өгч үйлчилгээ үзүүлж надаас хүү авч түүгээрээ чи цалижиж суугаа юм биш үү гээд хэлчихсэн бөөн уур унтуу болоод Модемд чиний цалин хүрэхгүй юм бна Плитка авбал ав гэж уурлаж бна аа Тэгэхээр нь надтай бараг адил цалинтай нөхдүүд зурагт хөргөгч аваад яваад бна би яагаад болдоггүй юм бэ гэсэн баахан худлаа жалиад өгсөнгүй.Дараан нөгөөг зээлээ нэг юм дуусгаад дахиж сая төгрөгний цалингийн зээл аваад ёстой нэг хөөрхөн охин надтай таардаг юм бна аа Би цалингийн зээл саяыг авах гэсэн юм болох уу гэсэн болно бас нөгөө охиноосоо жаахан айгаад би хасаас лизенгтэй зүгээр үү зүгээр хоёр хоногийн дотор гаргаад өгдөг юм бна За тэгээд бас зээлээ дуусаад дахиад жаахан ахиулаад авчих санаатай орсон зээлийн мэрэгжилтэн солигдоод нэг бужгар толгойтой нөхөр сууж бна аа 5 дахь өдөр байсан өглөө очоод цайны цагийн өмнөхөн орсон одоо үдээс хойш зээлийн материал авахгүй гэж бна Нэг дэх өдөр ир гэхээр нь яваад өглөө.Намайг гадаа зогсож байхад нөгөө надтай хэрэлдэг нөхөр ахлах нь гээд сууж харагдсан намайг олоод харчихсан бололтой жаахан янзгүй бна.Ингээд би нэгдэх өдөр ирсэн бас өглөө очерлоод ортол одоо бас материал аваад дуусан гэж тэнэгтэхээр би тавдахь өдөр ирэхэд ингэж хэлсэн одоо яахаараа авдаггүй юм бэ гэсэн за за наанаа материал тавьчих тэгээд гар гэдэг бна маргааш утас дуугархаар авсан танд зээл олгох боломжгүй юм бна аа Цалин чинь хүрэхгүй бна гэхээр очиж хэрэлдээд та нар яах гэсэн юм бэ мөргүүлэхгээ юу сөхрүүлэх гэсэн хоёр гурван юм хэлсэний төлөө ямар муухай зуудаг балиар хогнуудав вэ гэж баахан хэрэлдээд түрүүн өгч байсан зээлийг өгөхгүй намайг хэрэлдсэн ахлахтайгаа зууж байгаа юм гэнэ ээ хөөрхий намайг түрүүн та хоёрыг байхгүй байхад нэг хөөрхөн охин бүүр давхар зээлтэй байхад өгч байсан зээлийг та хоёр яахаараа өгдөггүй юм бэ гэсэн таныг эрсдэлээс хамгаалж бна гэж эргүү ахлах намайг тавлаж байгаа юм даа.Ялихгүй албан тушаалд очоод бусдыг долигнуулах гэж айлгах гэдэг бол хамгын муухай чанар тэгээд хамгын аймаар нь намайг найдваргүй зээлдэгч гээд тийм зэрэглэлд оруулчихсан тэр арван жил болж бж цагаадаг гэнэ Өөдгүй новшнууд бусдыг битгий ингээсэй дээрээс бусдыг жаахан ч гэсэн боддог хүн чанар гэдэг юм алга аа Нэг удаа бусдыг дийлж байвал болоо.Ямар сэтгэл ямар зүрх тэр хүмүүст бна аа Үүнийг хаан банкны удирдалгууд уншдаг болов уу Одоо бас бусдыг баллаад л сууж байгаа байх би ч арван зээл авах чадваргүй болсон гэхдээ одоо нэг таван жил өнгөрөө байлгүй
Хаан банк нь цалингийн зээлийн төлөлт болоогүй байхад зээл төлөх данснаас биш хугацаагүй хадгаламжийн зээлээс автоматаар мөнгө татсан. Уг нь цалингийн зээлийг энэ данснаас татуулна гээд холболт хийлгээд байхад…… Зээлээ хугацаандаа төлөхгүй харилцагч бол арга ядахад нэг удаа яая гэхсэн. Тэгтэл зээлээ холболт хийлгэсэн дансандаа байршуулаад яваад байхад арай л хэтэрхий явдал байх юмаа. Гэнэт л данснаас шууд автоматаар авсан, цочсон шүүдээ. Авч болсон юм бол харилцагчдаа хэлж болоогүй юм боловуу. асуухаар сонин хариулт өгч байна лээ
Хаан банк одоо ард иргэдийг хүчээр утас болон
машинаар ажиллуулж сургаж бгаа юм гэнээ өндөр
настнууд болон өөр бусад хүмүүст маш хүндрэлтэй
болж бгаа юм .Мөн данс эзэмшигчийн нэр гардаггүйд л
байгаа
хаан банкны дансандаа экспрессээр орлого хийж байхад л 3000 төгрөг хасагдчиж байгаам чинь энийг одоо тэгээд яах ч ёстойн бүү мэд гайхаал хоцорч байгаам чинь.ер нь шударга өрсөлдөөн нтрүүд нь шалгамаар юм юугаа ч хийдгийн иймэрхүү юман дээр хяналттай байх хэрэгтэйшдээ
Дансандаа 5000₮ -тэй байхад данснаас нь 600 гаруй мянган төгрөг нааш цааш шилжүүлсэн байгаа юм гэтэл нөгөө хүн маань хэзээ ч дансандаа тийм мөнгөтэй байгаагүй тийм гүйлгээ хийгээ ч үгүй байхад ийм л үйл явдал болсон байгаа юм даа үүнийг хэн хариуцах вэ яах ёстой вэ . Ер нь хаан банкныхан гэж бөөн их зантай хүнд сурталтай будмал хүүхнүүд л байдаг шүү дээ хүний хийдэггүй ажлыг хийж байгаа аятай дандаа л арын хаалгаар хэдэн төгрөгний хахууль өгөөд л орсон байгаа шүү дээ
haan banknii atm say minii mongiig zalgiv
novsh
vnen shv
Банктай холбоотой гомдол, саналыг ТУХАЙН БАНКНЫ ДОТООД хЯНАЛТЫН ГАЗАРТ хандаж, гомдлоо барагдуулж болдог юм байна лээ.
Мобиком огт яриагүй ашиглахгүй байгаа дараа төлбөрт дугаарыг хаалгаагүй л бол суурь хураамж автоматаар гаргаж төлбөр авдгаа болимоор байна. Дугаар хадгалар үйлчилгээ нь 5000 төгрөг үнэтэй байна.