“Марко Поло” цувралыг албан ёсоор зогсоолоо
“Netflix” компанийн санхүүжүүлсэн “Марко Поло” олон ангит киноны төсөл зогсохоор болсон гэж компанийн хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн даваа гарагт мэдээллээ. Компанийн зүгээс киноны эхний цувралыг олон нийтэд хүргэж, улмаар хоёр дахь цувралын зураг авалтыг эхлүүлэхээр төлөвлөж байсан ч тооцоолж байсан ашгийн тал хувьд ч хүрээгүй учир төслийг албан ёсоор зогсоож байгаа аж.
Жон Фускогийн бүтээл болох “Марко Поло” кино нь Монголын Эзэнт гүрний оргил үе болох Хубилай хааны ноёрхлын талаар харуулдаг бөгөөд 1200-аад оны дунд үеийн талаар илүүтэй өгүүлдэг билээ.
Киноны уран бүтээлчид өнгөрсөн 2015 онд эхний цувралыг олон нийтэд хүргэсэн боловч асар муу ашиг олж, кино зах зээлээс шахагдах дээрээ тулсан аж.
“Netflix”-ийн гүйцэтгэх продюсер Харви Уэйнстэн “Манай компани хийсэн цуврал бүрээсээ ашиг олж байсан ч энэ удаа “Марко Поло” кино дахин хийгдэхгүй. Бид цаашид өөр төсөлд санхүүжилт оруулах сонирхолтой байгаа” гэж ярьжээ.
URL: