Иргэний захидал: Хотын дарга, ЭМЯ, БОЯ-ны сайд нар 100 айлд ирнэ үү!!!.

5826

Эрүүл мэндийн яамны Сайд, Хотын Дарга, Байгаль орчны яамны Сайд нар 100 айлд ирнэ үү!!!. Энэ утаа өнөөдөр яаж байгаан бэ? 10 метрийн цаана байгаа хүн харагдахгүй байна. Бүр арай гэхэд арай байна. Хэлэх үг ч алга.

Масктай жагсаал хийе. Ажлаа, амьдралаа хаяад зүгээр л утааны эсрэг тэмцмээр санагдлаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрөө авмаар байна. Гэр хорооллын хүмүүсээс эрүүл мэндийнхээ төлбөрийг авмаар байна.

Чадахгүй бол зүгээр өсөж төрсөн орон нутагтаа ажлаа хийгээд амьдар. Хотод тодорхой хэмжээний шалгуур тавихгүй бол дуртай нь орж ирээл гэр бариад дугуй шатаагаад нүүрс түлээд амьдраад байж болохгүй ээ.

Арайчдээ. Тэр хэдэн тэрбум төгрөг хаачваа. Хэн идчив. Энэ гэр хорооллоо маш хурдан хугацаанд зохицуулахгүй бол ирээдүйд бөөн гажигтай хүүхэд. Өнөөдөр бол үнэхээр уур хүрчлээ. Залуус нэгдэж юм хийхгүй бол хэдэн гүзээтэй хүмүүсд доромжлуулж дууслаа. Яагад дүүргийн засаг дарга нар нь дүүрэгтэй биш зайсанд амьдардаг юм бэ?

Яагаад хот мэдэхгүй хөдөөний хүн хотын дарга болж, засаг дарга болж байгаа юм бэ? Яаж ч бодоод ойлгохгүй юм. Би лав хэзээ ч малчдын дарга бол гэвэл болж чадахгүйдэг. Гэр хорооллыг зохицуулахад маш амархан санагдаад байх юм.

Магадгүй зарим нь хөдөөнөө очиж амьдар гэх байх. Гэвч чадахгүй энд төрж өссөн газар учраас өөр тийшээ явж чадахгүй. Бас зугтааж чадахгүй ямар нэгэн юм заавал хийх хэрэгтэй гэдгээ өнөөдөр үнэхээр ойлголоо.

Энэ их түгжрэл, утаа, агаарын бохирдол бусад бүх зүйлийг зохицуулахгүй бол дараа нь харамсаад харамсаад барахгүй. Энийг амьдралдаа үзсэн хүн би өөрөө. Тэгэхээр заавал ямар нэгэн зүйл хийнээ. Via Амжилт Ганхүү


URL:

Сэтгэгдэл бичих