С.Зоригийн хөшөө хөзөрчдийн “харуул” болжээ

Төрийн ордон уруу ширтэх нэгэн хөшөө Төв шуудангийн өмнөх замын урд оршдогийг хүмүүс андахгүй. Алуурчин нь олддоггүй аймшигт хэрэг ардчиллын он жилүүдэд тохиосон нь “Ардчиллын алтан хараацай”-нуудын нэг гэгддэг ард түмний хайртай хүү “С.Зоригийн” хэмээн бичигдэж, яригддаг аллага байсан билээ. Түүний дурсгалд зориулсан хөшөө эзнийхээ үйл хэргийг гэрчлэх мэт сүртэй “зогсдогсон”.

Тэгтэл саяхнаас хэсэг бусаг хүмүүсийн хөлд дарагдах болсон байна. Цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж байгаа юм уу гэтэл тийм биш ажээ. Хөшөөний эргэн тойрны гурван сандал дээр хэд, гурваараа нийлсэн хөзөрчид буур, мушик тоглон, бооцоотой үзэцгээж байв. Хаа очиж архи уудаггүй ч хамаагүй хаясан тамхины иш нь тэр хавийг хогоор дарж харагдлаа.

Ганц, хоёр цагдаа явав ч “ган”-хийхгүйг бодвоос нэг бол тэднийг огт мэддэггүй, эсвэл мэдэхийн дээдээр мэддэг бололтой. Тэд ч цагдаа нараас цэрвэдэггүй юм билээ. Зэрвэсхэн харвал С.Зоригийн хөшөө хөзөрчдийн “харуул” болсон мэт үзэгдэв.

Г.НАСАН (www.wikimon.mn)


URL:

Сэтгэгдэл бичих