Хятад Улс Тайванийн асуудлаар АНУ-тай муудав
Тайваний асуудал бол их эмзэг асуудал гэдгийг бүрэн танихыг Америкийн шинэ засгийн газраас шаардаж байна
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп 11-нд хэлэхдээ, нэг Хятадын бодлогыг бүрэн ойлгож байна. Америк Хятад улсууд худалдаа зэрэг бусад асуудлаар хэлэлцээр байгуулахаас гадна Америк яагаад нэг хятадын бодлогод боогдоод байгааг ойлгохгүй байна гэсэн байна. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуань үүнтэй холбогдуулан 12-нд хэлэхдээ, Тайваний асуудал бол их эмзэг асуудал гэдгийг бүрэн танихыг Хятадын тал Америкийн шинэ засгийн газар болон удирдагчаас шаардаж байна гэжээ.
Нэг Хятадын зарчим бол Хятад Америкийн харилцааны хөгжлийн улс төрийн үндэс мөн. Энэхүү үндэс харш саад, эвдрэлцэхэд хүрвэл Хятад Америкийн харилцааны эрүүл тогтвортой хөгжил, хоёр орны чухал салбарын хамтын ажиллагааг ярихын аргагүй юм. Тайваний асуудал бол их эмзэг асуудал гэдгийг ухааран таньж, нэг Хятадын бодлого, Хятад Америкийн хамтарсан албан мэдэгдлийн зарчмыг үргэлжлэн баримталж, Тайваньтай холбоотой асуудлыг болгоомжтой зохицуулж, Хятад Америкийн харилцааны их талд харш саад учруулж хохирохоос зайлсхийхийг Хятадын тал Америкийн шинэ засгийн газар болон удирдагчаас шаардаж байна гэжээ.
URL: