Хөгжлийн банкийг тойрсон популизм

3atk2eovgs2v4i5d4ato9i2cjtӨнөөдөр Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаархи ажлын хэсгийн мэдээллийг сонсоно.

Хуульзүйн сайдаар ахлуулсан ажлын хэсгийн шалгалтаар  Хөгжлийн банкнаас 1.3 их наяд төгрөгийн зөрчилтэй гүйлгээ хийгдсэн гэж мэдэгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Өнөөдөр Хөгжлийн банкны зээлийн асуудал  зөвхөн өмнөх эрх баригчдаар зогсохгүй өнөөдрийн үнэмлэхүй олонхид ч хамааралтай болоод байна. Өөрөөр хэлбэл “Чингис бонд”-ын хөрөнгийг өмнөх парламентад эрх барьж байсан АН-ын гишүүдийн хувийн компанид тараагдаагүй. Ажлын хэсэгт багтсан албаны хүний жиргээгээр бол өнөөдөр “МАК”, “Нью прогресс, “MCS”-ээр овоглосон гишүүдийн компани  тухайн үедээ Чингис бондоос зээл авсан л юм билээ.  Гэр бүлийнх нь эрхэлж байгаа бизнесийг төрийн түшээд халдаах нь хүний эрх зөрчсөн асуудал болно гэж хууль эрхзүйн үүднээс тайлбарладаг. Монгол сэтгэлгээгээр бол  гэр бүл гэдэг нэг хүн гэсэн ойлголт л доо, уг нь.      Үүнээс үүдээд МАН-ын зарим түшээд зээл аваагүй, авсан нь батлагдвал УИХ-ын гишүүнээсээ татгалзахад бэлэн байна гэсэн бол  зарим нь зээл авсан шуудхан хэлж,эргэн төлөлт хэвийн үргэлжилж байгаа гэдгээ мэдээлээд  байгаа.

Харин АН-ын бүлэг Хөгжлийн банкинд хийсэн шалгалтыг мэргэжлийн бус гэж дүгнэж байна лээ.  Дүгнэлтэд дурдсан олон асуудал баримтаар нотлогдоогүй гэдгийг тэд онцолж байсан. Ирэх жил бид зээлийн эргэн төлөлтөд төсвөөс ихээхэн мөнгө зарцуулна.  Ирэх онд эргэн төлөгдөх зээлийн төлбөрийг Чингис бондтой холбон тайлбарлаж, эдийн засгийн хүндрэлийг ч хамтатгаж байгаа. Гэтэл 2017 онд эргэн төлөгдөх 1,6 их наяд төгрөгийн зээлийн төлбөрийн 1,3 их наяд орчим нь Сү.Батболдын Засгийн газрын   үед авсан евробондын зээл юм байна. Сү.Батболдын үед гарч байсан Засгийн газрын тогтоол шийдвэрийг АН-ын үед гаргасан мэтээр мушгин гуйвуулж оруулж ирсэн  шалгалтынхныг АН-ын бүлгийнхэн мөн шүүмжилж байна.

 Энэ мэт зөрүүтэй дүгнэлт гарсан байна. Тиймээс энэ дүгнэлтийг хэлэлэцэх, хүлээн авах боломжгүй. Харин мэргэжлийн хөндлөнгийн аудит, санхүүгийн байгууллагаар шалгалтыг хийлгэх нь зүйтэй гэдгийг тэд хэлж байна.

УИХ-ын 2011 оны 15 дугаар тогтоол нь Хөгжлийн банкны тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт нийцэхгүй байна гэж Ажлын хэсэг  дүгнэжээ.  Энэ УИХ-ын тогтоолыг УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Дэмбэрэл тэргүүтэй МАН олонхи байх үедээ баталжээ.  2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилт хөтөлбөр, Төрөөс төмөр замын тээвэрт баримтлах бодлого, Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор гэх мэт тухайн үеийн УИХ-ын гаргаж байсан тогтоолтой холбоотой шийдвэрүүд баталгаажсан байдаг.  Тухайн үеийн УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм. Нөгөө талаасаа Хөгжлийн банкийг буруутгах хуульзүйн үндэслэл байхгүй. Учир нь  УИХ-аас гаргасан  тогтоол шийдвэрийг хэрэгжүүлжсэн гүйцэтгэгч байгууллагыг буруутгах үндэслэлгүй.

Ажлын хэсгийн  дүгнэлтэд  Засгийн газрын гишүүдийн баталсан Хөгжлийн банкны үйл ажиллагаанд холбогдох журмууд нь Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор баталсан Захиргааны хэм хэмжээг тогтоосон шийдвэр гаргах журмыг зөрчсөн байна гэжээ.   Гэтэл Засгийн газрын 2016 оны 86 дугаар тогтоолоор энэ Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгосон байна. Тиймээс  ажлын хэсэг дүгнэлтээ  өнөөдөр хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг үндэслэж Хөгжлийн банкийг буруутгах үндэслэлгүй гэдгийг АН-ын бүлгийнхэн онцолж байна лээ.

Чингис бондын хөрөнгө Монгол банк, Сангийн яамнаас Хөгжлийн банкинд монгол төгрөгөөр шилжиж орж ирсэн. Өөрөөр хэлбэл, Чингис бондын хөрөнгийг Хөгжлийн банкинд байршуулаагүйгээс 694 тэрбум төгрөгийн хохирол учирсан мөн хүүгийн эрсдэл учирсан. 2013-5 сарын 6-наас 2014 оны 4 сарын 8-ны өдрийг хүртэлх 11 сарын хугацаанд 10 удаагийн гүйлгээгээр Чингис бондын мөнгө монгол төгрөгөөр Хөгжлийн банкинд шилжжээ. Валютын ханшийн эрсдэл ярих юм бол Хөгжлийн банк валютын ханшийн эрсдэлд орсоны дараа тус банз мөнгөө шилжүүлж авсан байна. Үүнээс өмнөх хариуцлагыг тухайн үеийн Монгол банк, Сангийн яам, Засгийн газар хүлээх ёстой юм. УИХ, Засгийн газрын алдаатай шийдвэрийг Хөгжлийн банкинд хариуцуулах гээд байна. Манай бүлэг энэ байр суурийг илэрхийлж байгаа. Чингис бондын мөнгө 2017 оны төсөвт ачаа учруулж буй мэтээр буруу тайлбарыг хийж байгаа.

 Гэтэл 2017 оны гуравдугаар сараас эхлээд манай улс бондын өр төлж эхэлнэ. Гэхдээ энэ нь Чингис бондын биш. МАН-ын Засгийн газар буюу Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад авсан 580 сая долларын евробондын өр гэнэ.Евробондоор ямар бүтээн байгуулалт өрнүүлсөн нь сонсогдоогүй санагдана. Ямартай чЧингис бондоор нийслэлийн автозамын зарим уулзваруудыг өргөтгөж, шинэчилж, Улаанбаатар хоттой зарим аймгуудын төсвийг автозамаар холбож, “Буянт-Ухаа I, II” хорооллыг сүндэрлүүлж, “Амгалан” ДЦС,  Дулааны III, IV цахилгаан станцууд бондоос санхүүжилт аван тоног төхөөрөмжөө шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлж, барилгын болон арьс ширний үйлдвэрлэлийн зарим бүтээгдэхүүнийг дотооддоо үйлвэрлэж, цементийн хэрэгцээг хангадаг болсон гээд үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг өрнүүлсэн нь үнэн.

Чингис бондоос зээл авсан аж ахуй нэгжүүд  эргэн төлөлтөө хугацаа хийвэл эдийн засагт өрийн дарамт бус орлого нэмэгдэх талтай. Тэгээд ч Чингис бондын  эргэн төлөлт  2018 оны зургадугаар сараас эхлэн төлөгдөх юм билээ.

Харин өнөөдрийн эрх баригчид зээл авсан аж ахуй нэгжүүдийн буцаан төлөлтөд анхаарлаа хандуулж, бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих бодлого барьж ажиллавал  өөрсдийнх нь уриалснаар “хамтдаа зүтгээд”  бондыг зээлийг барагдуулчих биш үү.   Түүнээс бус зээл авсан компаниудын эргэн төлөлтийг өөрсдөөр нь бус улсаар төлүүлнэ гэж зүтгүүлэхгүй байлгүй.  Хэрвээ улсаар төлүүлнэ гэвэл жинхнээсээ Монгол Улсын иргэн бүрт тохоод байгаа 15 сая төгрөгийн өртэй болох шийдвэр гаргалаа гэсэн үг, эрх баригчид.  Зээл авсан компаниудын  эргэн төлөлтийг цаг тухайд нь төвлөрүүлэхийг хөгжлийн банкны шинэ захиралдаа хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх засаглал үүрэгдэх хэрэгжүүлээрэй, иргэд бид өмнөөс нь өр зээл төлж чадахгүй шүү. Тэгээд ч өнөөдөр парламентад үнэмлэхүй олонх нь МАН, сөрөг хүчний төлөөлөл цөөнхийн цөөнх энэ үед ард иргэд бид сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа гэхэд хилсдэхгүй.

Ер нь  эрх баригчид өнгөрсөн 6 сарын хугацаанд эдийн засгийн хүндрэлээс гарахаар толгой өөд татах завгүй ажилласан бол ирэх жил  хэрэгжих гадаадын хөрөнгө оруулалт, валютын асуудлаа шийдвэрлэн  баталгаажуулсан сайн мэдээтэй шинэ оныг угтахаар байлаа. баймаар. Гэвч өнөөдрийн тухайд яригдаад байсан ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хэрэгжих эсэх нь тодорхойгүй,  Хятадаас 20 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй   зээл авах хэлэлцээр хойшлогдсон гэдгээс  түдгэлзсэн мэдээлэлтэй сууж байна.

Наанадаж Эдийн засгийг сэргээх  хөтөлбөр хэзээнээс  хэрэгжих, үр дүн нь мэдрэгдэх эхлэх бол?

Н.Энхлэн

www.shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих