Ерөнхийлөгчид гомдох шалтгаан Н.Алтанхуягт байхгүй

ee130f0e-5289-4529-9e1e-655d65a5f195Намын даргаа хэрхэн тодруулахаас эхлээд олон маргаан дагуулсан АН-ын VI Их хурал хоёр өдрийн турш хуралдсанаар хөшгөө хаав. Үндсэн дүрэм, үзэл баримтлалын шинэчлэл, сонгуулийн ялагдал гээд Их хурлыг чиглэсэн олон асуулт, хүлээлт байсан ч олны анхааралд хамгийн их өртсөн хүн нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байв. Саяхан л УИХ-д 35 суудалтай байсан намынх нь амжилтыг ес болгож бууруулсан болохоор Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт ярих юм их бий байсан болов уу. Гэвч Н.Алтанхуягийн Их хурал дээрээ хэлсэн үг эцэстээ төрийн тэргүүнийг чиглэснээр өндөрлөсөн. Өнгөрсөн хавраас ярьж эхэлсэн түүний яриагаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажил, амьдралтай нь салшгүй холбоотой АН-ыг байнга “хад мөргүүлж” ирсэн гэлтэй. Тийм ч байж болох.

Гэхдээ АН эрх барьсан өнгөрсөн дөрвөн жилийн түүхээс харвал эсрэгээрээ байх аж. Харин ч АН-ын ялалтад Ерөнхийлөгчийн оруулсан хувь их байна.

Жишээ нь, Улсын дээд шүүхээс Н.Энхбаярт МАХН гэсэн нэрийг олгуулж, МАН-ыг хоёр хуваасны хүчинд АН УИХ-д олонхи биш ч олуулаа болж, Засгийн газраа байгуулах эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл, МАХН-ыг улс төрийн намаар бүртгэх тухай Дээд шүүхийн 2011 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар тогтоол АН-ын хувьд ялалт байв. Энэ тогтоолын асуудлаар МАН-ын Хяналтын хорооны дарга Л.Дондог, ёс зүйн хорооны дарга Н.Цагаанхүү нар тухайн үед Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргаж байлаа. Тэгэхэд саяхан улираан томилсон Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг “Улсын Дээд шүүхийн тоггоол гармагц биелэгдэх шинжтэй болдог талаар хуульд тодорхой тусгасан тул та бүгдийн гомдлоор Улсын дээд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг хянах, улмаар хүчингүй болгох бүрэн эрх Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид байхгүй болохыг мэдэгдье” хэмээн тайлбарлаж байжээ.

Энэ дагуу МАХН гэсэн брэнд нэр, Н.Энхбаяр гэсэн хүчтэй улстөрчийн хослол юу болдгийг улс орон даяараа харсан. Үр дүнд нь МАН ялагдал хүлээж, “Шударга ёс” эвсэл хэмээх гуравдагч хүчин тодорч байв. Цаашлаад монголын парламент анх удаа хоёр биш гурван хүчнээс бүрдсэн билээ. Мөн Н.Алтанхуяг монголын ардчилсан түүхэн дэх хамгийн их мөнгөтэй Засгийн газрыг тэргүүлэхээр болсон юм. “Чингис”, “Самурай”, “Хөгжлийн банк”-ны гээд ээлж дараалсан бонд үүний бэлээхэн жишээ.

Гэтэл АН-ын даргын тамгыг одоогийн төрийн тэргүүнээс хүлээн авч 2012 оны сонгуулийн ялалтын ашгийг хамгийн их хүртэж Ерөнхий сайд болтлоо дэвшиж явсан Н.Алтанхуяг яагаад Ц.Элбэгдоржийг элдвээр цоллох болов оо. Хамгийн цагаанаар таамаглахад нийтийн санаа бодлыг өөртөө ашигтайгаар эргүүлэхийг хичээж байж мэдэх юм. Түүний тэргүүлсэн Засгийн газарт байсан шиг хөрөнгө монголын аль ч Ерөнхий сайдын танхимд байсангүй. “Чингис”, “Самурай” бондыг ээлж дараалан босгосон ч энэ их хөрөнгийг олон салаагаар гоожуулж байсан нь мөн л түүнд хамаатай ясуудал.

Хөгжлийн банкаар дамжуулан олгосон эдгээр бондын зарцуулалтыг МАН-ынхан шалгаж, эхнээс нь ноцтой баримтууд дэлгээд эхэллээ. Энэ бүхний хариуцлагаас түүнд наалдах нь дамжиггүй. Ийм үед нэр хүнд, нөлөөтэй томоохон хүн эсвэл бүлэглэл өөрийг нь оролдоод байгаа мэтээр олон түмэнд ойлгуулж, өмгөөлүүлж асуудлыг өөр зүгт эргүүлэх технологи байдаг. Үүнийг л ашиглав уу даа. Хэзээнээс л Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэмээх улстөрчийг элдвээр “маажиж” өөрийгөө олонд таниулах оролдлого тасардагтүй. Өнгөрсөн парламентад УИХ-д суусан бие даагчид түүнтэй л арсалдаж байгаа мэтээр шоуддаг байлаа. Аль аль нь ард түмний баатар болох гэсэн хэлтэй амтай болгон түүнд элдэв асуудал нааж тодрохыг оролддог. Монгол Улсыг ардчилсан чөлөөт нийгэмд шилжихэд оруулсан хувь нэмрээ оруулж явсан, өөртөө үнэт зүйл тээсэн уцирдагч бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Нэг хэсэгт нь түүнтэй жөтөөрхөж гэрэлд харагдах хүсэл байдаг бол нөгөө зарим нь зөвхөн түүн рүү дайрч гэмээнэ л нийтийн өмгөөлөлд багтах арга саам хайдаг бололтой. Гэхдээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд Ерөнхийлөгч рүү шороо цацаж яваа нь муухай л харагдаад байгаа юм даа.

 

 

Ж.БАЯРСАЙХАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Нэр: Улс тор судлаач. Огноо: 22 December 2016

”Ямар нэг нам нь сонгуульд олонх болж, торийн эрхийг барьж бодлогоо хэрэгжуулэхийг ТОРООС ХУЛГАЙ ХИЙХ БОЛОЛЖ” гэж уздэг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын бутэхгуй нохдуудээс болж АН нь УНЭНДЭЭ СУЙРЛИЙН ИРМЭГТ ИРСЭНДЭЭ. Ийм хэцуу цаг уед ”ХУНИЙ ХУУЧИН НЬ, ДЭЭЛИЙН ШИНЭ НЬ ДЭЭР” гэдэг Монгол ухааны дагуу Н.АЛТАНХУЯГИЙГАА АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА БОЛГОЖ, НАМАА АВЧ УЛДЭХ, АН-ын ГИШУУД, ДЭМЖИГЧИД ЭЭ ХАМГААЛЖ АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ БОЛГОХ НЬ ЧУХАЛ БАЙЛГУЙ ЯАХАВ ДЭЭ. Ядаж энд нэр дэвшсэн хумуусийн дотор АРДЧИЛСАН НАМЫГ БУХ ШАТНЫ СОНГУУЛЬД УНАГААЖ, ард тумний дотор тэр нам шиг МУУ МУУХАЙ ЗУЙЛ БАЙХГУЙ ЮМ ШИГ ХАРАГДУУЛААД БАЙГАА Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ООДООС ХАРЖ БАЙГААД “ХУЦ” ГЭЖ ХЭЛЭЭД АРДЧИЛСАН НАМАА ХАМГААЛЧИХ ХУН Н.АЛТАНХУЯГААС ООР БАЙХГУЙ ШУУ ДЭЭ. С.Эрдэнийг “Нас барсан олон хуний нэрээр тэтгэвэрийн их хэмжээний монго авсан нь тогтоогдсон” гэх шиг Нийгмийн даатгалтай олон юм сохоод л ирвэл, энэ хуний алдааг залруулах гэсээр байгаад АН нь суйрнэ. Элбэгдоржийн байгуулсан “нэг ардчилал” хэмээх фракцын гишуун Гантомор нь АН-ын дарга болвол намын даргыг Элбэгдоржид ирэх жил хулээлгэж огоод л АН нь УУСААД БАЙХГУЙ БОЛНО. Монголын Ундэсний Дэвшлийн намын ул суурин дээр байгуулагдсан “МУДН фракцын гишуун Эрдэнэбатыг АН-ын дарга болговол Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан уйлдлийг нь МАН-ынхан гаргаж ирээд АН нь сэхэх биш суйрнэ. Ер нь намыг “хулгай хийх хэрэгсэл” болгосон нохдуудийг намаас хол байлгах нь зуйтэй. Батзандан бол одоохондоо АН-ын дарга хийх хэмжээнд хараахан очоогуй, бэлтгэгдээгуй хун тул “жижигдэнэ” шуу дээ.

Сэтгэгдэл бичих