Энэ өдрийн зурхай /2016.12.13/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 13. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 14. Ангараг гараг. Чөлөөт эх одтой, хоёр хар мэнгэтэй, шарагчин могой өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага:Тийн мэдэхүй
Суудал: Шороо
Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Таны амьдралд шинээр орж ирсэн хүмүүс шинэ санаа бэлэглэж шинэ боломжуудыг олж харах таны нүдийг нээж өгнө. Мөнгөний асуудалд бодлогогүй амлалт бүү өг. Таны дур булаам байдал улам л нэмэгдсээр байна. Ахмад настай хүмүүс хоол боловсруулах эрхтэндээ анхааралтай байж хоол ундаа тохируулж хэрэглэ.
ҮХЭР (4/20-5/20)
Үл ойлголцол болох өдөр. Өнөөдөр болох зүйлсийн олонх нь эвдэн нураах утга санаатай байна. Үүнийг харсан хүмүүсийн зөрүүд зан нь хөдөлж болж байгаа зүйлийг ойлгохгүй байхыг хичээнэ. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өөрийн зөн совингоо дага. Уулзалт гэрээ хэлэлцээр амжилттай байхыг од эрхэс зөгнөж байна. Шинээр гэртээ тавилга авах нь тийм ч муугүй санаа гэдгийг ойлгоорой. Дотор эрхтний өөрчлөлт санааг чинь зовоосоор л байна. Харин дотнын хүний гомдол хурцалж болзошгүй.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Сар таны ордонд шилжиж байгаа тул өөрийн хувийн зүйлд анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Та нэлээд асуудалтай тулгарна. Тэднийг шийдэх гэж оролдохын оронд цаг нь иртэл хойшлуул. Айсны хэрэггүй, тэд байж л байна. Оюутан сурагчид амрах хэрэгтэй. Оюун ухаан яг л биетэй адил сайн байна. Бусадтай харилцан ярилцахдаа болгоомжтой бай. Нууцыг задруулж болохгүй. Бүлгийн үйл ажиллагаа нь стрөсс авчрах болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Азтай өдөр. Энэ өдөр та гэрлэх санал тавих болон хэн нэгнээс гэрлэх санал авна. Таны хайрт төгс хайрын харьцааг хайж байгаа бөгөөд энэ нь удаан хугацаанд хадгалагдана. Зарим нэг нь хуучин хайрт руугаа гүйнэ. Харин шинэ хайрын түүх илүү ухаалаг харилцааг тогтооно. Та хуучин хайрттайгаа энэ үдэш уулзах ба тэр тантай байлдаанаа үргэлжлүүлэхийг хүсч болзошгүй. Гэвч та энэ тулааныг зогсоо. Энэ өдөр гэр бүлийн хөрөнгө өвлөгдөх талаар яриа үүснэ. Гэхдээ та энэ бүхнээс хол байж болно.
АРСЛАН (7/23-8/22)
Аливааг эерэгээр харж, хийснээ тунгаан бодоход таатай өдөр. Эрч хүч дүүрэн байж өмнө хийж гүйцээгүй байсан ажил болон төслөө амжилттай дуусгаж чадна. Өнөөдрийн цовоо цолгиун байдал бүтэн өдөр үргэлжилнэ. Хайртай хүмүүсдээ гэнэтийн бэлэг барихад тун тааламжтай. Дарга болон удирдлагаасаа магтаалын үг сонсож, зарим нэг нь тушаал ахих болно. Таны санхүүгийн байдал тогтвортой байна.
ОХИН (8/23-9/22)
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Аюултай өдөр. Эрсдэлтэй, аюултай, этгээд гаж зүйлд дурлахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Хайр дурлалд одгүй байна. Хөндлөнгийн хүмүүстэй, нэн ялангуяа хөршүүдтэйгээ маргалдаж болзошгүй. Энэ нь таны хувьд тун таагүй үр дагаврыг авч ирэх төлөвтэй. Гэнэт сэтгэлээр унах, толгой өвдөх, халдварт өвчин тусах магадлалтай. Өнөөдөр эрхэсийн нөлөөгөөр таны зөн билэг, урьдчилан харах чадвар нэмэгдэнэ.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
НУМ (11/22-12/21)
МАТАР (12/22-1/19)
ХУМХ (1/20-2/18)
ЗАГАС (2/19-3/20)
URL: