Баярцогтын нууц оффшорыг Швейцар улс шалгаж байгааг Mонголын төрийн дээд өндөрлөгөөс зогсоох гэж оролджээ!!!

5801

Зохион байгуулалттай гэмт хэргийг ажиглагч байгууллагын урилгаар Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны дэд тэргүүн Туяацэцэг, шударга ёсны төлөө хууль бус үйлдэл, гаж ёсны эсрэг цогтой тэмцэгч ард түмэндээ хайрлагдаж ирсэн “цэнхэр үст” бүсгүй Цэрэн нарын зорьсон үйлс бүтэмжтэй болж, хуульчид, өмгөөлөгч, сэтгүүлч нартай удаа дараагийн харилцан уулзалтууд хийж, ямартаа ч эхний ээлжинд Швейцар улсын прокурорын газарт иргэн С. Баярцогтын эсрэг албан ёсоор хэрэг үүсгэгдлээ.

Уулзалт, ярилцлагууд дээр өрнөсөн яриаг нийтэд дэлгэх боломжгүй юм. Гэхдээ мөрдөн байцаах ажиллагаанд нөлөөлөхгүй ганц нэг зүйлийг монголын ард түмэнд зайлшгүй хүргэх ёстой гэж иргэн хүний хувьд үзэж байна.

Иргэн С.Баярцогт нь өөрийгөө өмгөөлүүлэхээр өндөр төлбөртэй өмгөөлөгч хөлслөн авсан байгаа гэнэлээ. Уул нь офшорын хөрөнгө нь цэвэр ариун хөдөлмөрөөр олсон хөрөнгө бол тэрээр өндөр хөлстэй өмгөөлөгч авч сандрах шаардлагагүй нь хэнд ч ойлгомжтой.

Хамгийн сонирхолтой нь Монгол улсын төрийн дээд өндөрлөг хавьцаагаас эндхийн засгийн газарт хандаж уул хэргийг сөхөж байгаад туйлын харамсаж байгаа тухай мэдээлэл ирсэн тухай чих дэлслээ. Мөрдөн байцаах ажиллагаанд нь дээрээс нөлөөлж зогсоох гэж сэтгээд байгаа юмуу даа, өрөвдмөөр. Эндхийн шүүх тийм нөлөөлөл үзүүлэх сонирхолтой хүнийг дор нь илчилж ажлаас нь хусуулна, тэр хүн нь ерөнхийлөгч, сайд хэнбугай байх нь огт хамаагүй. Ямарч шүүгч өөрийгөө “би бол швейцарийн хууль биеэрээ байна” гэж төгс хэлэх чадвартай байдаг. Төр засаг ТА гэнэдэж байна. Хоёр турьхан бүсгүйн үйлдэл дээр Хятадын засгийн газар Далай ламыг жийрхсэн шиг мэдэгдэл хийсэн нь үнэн бол ёстой л “албин чөтгөрүүд” Монголын төрийг удирдаж байна гэдэгтээ санал нийлнэ. Тэр Баярцогтын мөнгө хөрөнгийг хамгаалах гэж Монгол улсын Төр дуугарч байвал бүгдийг нь огцруулахын төлөө монголын ард түмэн нэгдэж чадна гэдэгт итгэдэг.

Монголын төрөөс ийм шум илгээсний дараа швейцарийн хуульч, прокурорын зүгээс аюулгүй байдалдаа анхаарч явахыг зөвлөсөн байна. Ийм учраас энэ хоёр бүсгүйн амь нас, ар гэрийнхний хэн нэгэнд хамааралтай уг сэрэмжлүүлэг нь шууд Монгол улсын төртэй хамаарна гэж бичигч би бээр бодож байна. Монгол улсынхаа төлөө чин сэтгэлээр тэмцэж, дуугарч явсан С.Зориг, О,Дашбалбар, Л.Энэбиш, М.Зэнээ, Ж.Наранцацралт нарынхаа тайлагдаагүй эмгэнэлт түүхийг бид мартах учиргүй. Иймд энэ бичвэрийг уншсан хүн бүр өөртөө хуваалцаж хоёр бүсгүйнхээ аюулгүй байдлыг хангахад нэмэр оруулахыг уриалж байна. Баярлалаа.

 

Ж.Зоригт

https://www.facebook.com/dmnegdel/photos/a.1402932456652727.1073741829.1402550363357603/1824032254542743/?type=3&theater


URL:

Нэр: ШИНЭ ОН Огноо: 12 December 2016

БОЛЬЁ ОО

Нэр: zochin Огноо: 12 December 2016

sain shalgah heregtei. ene offshor danstnuudiig sain shalgaad ulsiin oriig toluuluh heregtei . medeej dan huuli busaar orj irsen mongo horongonuud bgaa

Нэр: Anonymous Огноо: 13 December 2016

баярцогтыг цаазал

Нэр: mongol hyn Огноо: 13 December 2016

demjij bna shyy Ta 2-iig. Ynen munkhud yalna

Нэр: Томчуулд Огноо: 13 December 2016

Томчуул буруугаа хүлээгээд улсын мөнгийг буцааж өгцгөө. Жирийн хүчирхэг эгэл эмэгтэйчүүдийг бүү гутаа. Эд бидний ирээдүй үр хүүхдийн төлөө гавьча байгуулж байгаа хүмүүс

Нэр: Томчуулд Огноо: 13 December 2016

Томчуул буруугаа хүлээгээд улсын мөнгийг буцааж өгцгөө. Жирийн, хүчирхэг, эгэл эмэгтэйчүүдийг бүү гутаа. Тэд бидний ирээдүй үр хүүхдийн төлөө гавьяа байгуулж байгаа хүмүүс

Нэр: Зочин Огноо: 15 December 2016

Эмэгтэйчүүд л дуугарч чаднаа. Хэзээ ч хувилдаанд ордоггүй. та 2 т амжилт хүсье. Үнэн ялнаа удахгүй.

Сэтгэгдэл бичих