Хятад Ням гарагаас эхлэн Хойд Солонгосын нүүрсний экспортыг зогсоолоо

1201612121481507005Өнгөрсөн Бямба гарагт Хятад улс Хойд Солонгосын нүүрсний экспортыг гурван долоо хоногийн хугацаанд зогсоож байгаагаа зарлалаа.

Хятадын засгийн газрын мэдэгдэлд “НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн 2321 дүгээр тогтоолын дагуу Хятад улс Хойд Солонгосын нүүрсний экпсортыг зогсоож байна” гэжээ.

Экспортыг зогсоох хугацаа нь Ням гарагт эхэлж, арванхоёрдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх аж. Өнгөрсөн есдүгээр сарын 9-нд Пьёньян цөмийн туршилт хийсний хариуд НҮБ арваннэгдүгээр сарын 30-нд шинэ хориг арга хэмжээ авах тогтоол гаргасан юм. Шинэ хоригоор Хойд Солонгосын ирэх жилийн нүүрсний экспортыг 7.5 сая тонн буюу мөнгөн дүнгээр $400 саяд хязгаарласан нь 2015 оны экспортын хэмжээг 62 хувиар бууруулах шийдвэр болж байна.

Өнгөрсөн аравдугаар сард Хойд Солонгосоос Хятадад $101 саяын үнэ бүхий 1.8 сая тонн нүүрс гаргасан тухай Хятадын Гаалийн тайланд дурджээ.Энэ нь өмнөх оны мөн үеэс 40 хувь өссөн дүн юм.

Энэ оны эхээр хэрэгжсэн Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээнд уг нь нүүрсний экспорт хамрагдсан ч цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс гадна зориулалтаар экспортлохыг зөвшөөрсөн нь цоорхой болоод байсан юм. Дээрх цоорхойг ашиглан Хятад улс Пьёньяны дэглэмийн бүх эскпортыг хүлээн авч байв.Тэгвэл энэ удаагийн хоригоор энэ алдаагаа засаж, зориулалт хамаарахгүй, шууд тоо хэмжээ тавьж өгсөн юм.

Эх сурвалж: South China Morning Post


URL:

Сэтгэгдэл бичих