Э.Ганболор найз залуутай болсноо дуулгаж, найзуудаа ”шок”-нд оруулав

5jctjpusko8dt320r606r02pti_500x500“Sweetymotion”-ы дуучин Э.Ганболор хамтлагийнхнаасаа ганцаараа сингл үлдээд байв. Тэгвэл дуучин бүсгүй найз залуутай болсноо цахим хуудсаар зарлаж, найзуудаа хүртэл “шок”-нд оруулаад авчээ. Америкаас ирснийхээ дараахан тус хамтлагийн ахлагч Ц.Сарнай ээж болсон төдийгүй өдгөө хоёр дахь хүүхдээ өлгийдөж аваад байгаа. Харин хамгийн үзэсгэлэнтэй нь гэгддэг Г.Сүндэрмаа нь айлын гэр бүл үймүүлсэн гэх таагүй асуудалд орооцолдсон ч, өнөөдөр өөрийн гэсэн гэр бүлтэй болоод амар амгалан амьдарч суугаа.
Дуучин Э.Ганболорын хувьд, уран бүтээлийнхээ хажуугаар “VTV” телевизийн захирлаар ажиллаж байгаа бөгөөд олны танил хэд хэдэн эрчүүдтэй хэвлэлээр нэр холбогдсон ч нөхөрт гарснаа дуулгаагүй. Тэгвэл Э.Ганболор тун саяхан амраг залуугаа олонд танилцуулаад авчээ. Түүний хайрыг татсан азтай залуугаа ирээдүйн хань нөхрөө болгохоор нэгэнт шийдсэн гэнэ шүү.


URL:

Нэр: Зочин Огноо: 11 December 2016

За унэн юм болов у даа хумуус тоохгуй болохоор хогшин яшка уе уе захиалгаар юм бичуулж нийтлуулэд л

Сэтгэгдэл бичих