Жижи Хадид: Би хэзээ ч тарган байж үзээгүй
Америкийн супермодель Жижи Хадид өлсөх дургүй тухайгаа “ELLE” сэтгүүлд өгсөн ярицлагадаа дурджээ. Тэрбээр “Биднийг төмөр эсвэл цаасаар бүтээгээгүй. Бид бусдын адил мах, ясаар бүтээгдсэн. Тиймээс идэх ёстой. Хэдий бид тайзан дээр үзэсгэлэнтэй, жаргалтай харагдаж байгаа ч үнэн хэрэгтэй их ядардаг бас өлсдөг. Тийм учраас л шоуны дараа өөрсдийгөө урамшуулж, түргэн хоол идсэн. Хоолны дэглэм барихаасаа илүү би дасгал сургуулилтыг нэгдүгээрт тавьдаг. Би илчлэг ихтэй зүйл хэрэглэхгүй байхыг илүүд үздэг. Шоу эхлэхээс долоо хоногийн өмнө цэвэр ус, ногооны салат бас тахианы мах идсэн. Эдгээр хүнснүүд ямар ч илчлэг байхгүй бас эрүүл хүнсүүд. “Өлсгөлөн хүн хэзээ ч амжилт гаргахгүй” хэмээн ээж минь үргэлж захидаг. Тиймээс дүү бид хоёр турахын тулд хоолоо сойж байгаагүй. Би хэзээ ч тарган байж үзээгүй” хэмээн ярьсан байна.
URL: