Бөхийн өргөө ард түмний өмч үү Р.Нямдоржийн өмч үү
УИХ-ын гишүүн А.Сүхбат, Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж нар хоёр талаас цаас шидэлцэж “Их эе” хурлыг хийнэ, хийхгүй хэмээн талцав. Энэ хоёрын ярианы сэдэв ижил. А.Сүхбат, Р.Нямдоржийг “Монгол бөхийн өргөө”-г өөрийн болгох гэж улайран тэмцэж байгаа гэх. Харин нөгөө талаас Р.Нямдорж нь А.Сүхбатыгаа 13 жилийн турш эзэмших хүсэл тээж “шүлсээ” гоожуулж яваа гэх. Аль аль нь л авах гэж, үлдэх гэж тэмцэж байгааг ард түмэн харж байна. Үнэн хэрэгтээ Монгол бөхийн өргөө гэх энэ сүрлэг байшин хэний өмч вэ.
Юм vнэнээрээ байх сайхан. Энэ өргөөг ард тvмний хандив тусламжинд тvшиглэн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 1998 оны арванхоёрдугаар сарын 26-нд ашиглалтад оруулсан түүхтэй. Мөн тэр vеийн төр засгийн удирдлагууд төвлөрсөн төсвийн хэмнэлтээс 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалт олгож, бvтээн босголтод бодит хувь нэмэр оруулсанд Монголын олон нийт бvхэлдээ баярлан талархаж байв.
Энэ өргөө нь 2500 vзэгчдийн суудалтай, 31 метр голч бvхий танхимтай объект. Иж бvрдэл зургийг Ц.Даваадорж захиралтай “Монтех өрнөл” компани хариуцан хийлгэж, 1993 оны цагаан сарын vндэсний бөхийн барилдааны vеэр зургийг vнэ төлбөргvй хандивлаж байгаагаа зарлан мэдэгдсэн. Мөн барилгын дуусгалд Барилгын цэргийн 158, 017, 022, 182-р ангиуд сайн дураар оролцож хоёр сарын цалин болох 20 төгрөгөө хандивлаж байсан.
Хандивын ажилд хамгийн тvрvvн 1992 онд Д.Батбаяр захиралтай “Ой мод” компани 200000 төгрөг оруулсан. Үүнээс хойш 1992 онд 95 хvн, 59 байгууллагаас 2989310 төгрөгийн, 1993 онд 143 хvн 143 байгууллагаас 6292228 төгрөгийн, 1994 онд 124 хvн 49 байгууллагаас 7653951 төгрөгийн, 1995 онд 140 хvн, 17 байгууллагаас 8338208 төгрөгийн хандив цуглуулж, Монгол бөхийн өргөөний барилгын санхvvжилтэнд нэмэр болгосон тоо баримт бий. Хандивт 1992-1998 оны хоорондох зургаан жилд нийтдээ 287 байгууллага, 526 иргэн хамрагдсан баримт бий.
Өдгөө минийх чинийх хэмээн булаалдаж буй А.Сүхбат тухайн үед 20 гаруйхан настай улсын заан цолтой “шовойсон” хүү явсан. Барилдаад “хөөрхөн” хэдэн төгрөг олдог л байсан байх. Гэхдээ түүнийг шагналын мөнгөнөөсөө хэд гурвыг өргөөнд нэмэрлээрэй гээд өгсөн гэж сонсоогүй. Нөгөө нь одоогийн тэргүүн Р.Нямдорж. Тэрбээр би үүсгэн байгуулсан гэж ярих дуртай хэр нь ард түмний өмч эсвэл 800 саяын хөрөнгө оруулалт хийснээр улсын өмч гэдгийг мартаад байх шиг. Р.Нямдорж “Барилгын хувь заяа толгой дээр байсан болохоор мөнгө яаж олох вэ гэж өдөр шөнөгvй бодож, цаг ямагт тархи толгойгоо шаналгаж явсны vр дvнд санхvvгийн эх vvсвэрийг бvрдvvлж чадсан гэж “онгирдог”. Тийм ч учраас 26 жил эзэн нь явлаа. Яахав Р.Нямдорж огцрох тухайгаа хэлж л байна. Гэвч эргээд А.Сүхбат тэргүүтэн санаархаж байгаа нь учиртай биз. “Монгол бөхийн өргөө мөнгөний “мод” бололтой юм.
“Монгол бөхий өргөө” гэх сүржин барилгыг нийтдээ хоёр тэрбум 360 сая 96 мянган төгрөгийн өртгөөр босгосон. Өнөөдөр харин энэ өргөө жилд тэрбум төгрөгийн ашиг орлого олдог тухай тэргүүн хэллээ. Тус байгууллага сард 50-70 сая төгрөгийн орлоготой. Жилийн 10 сард нь үйл ажиллагаа явуулдаг. Ингээд бодохоор жилдээ 700 сая төгрөгийн ашиг, орлого олдог байна. Их мөнгө шүү. Гэвч Р.Нямдорж тэргүүнд “юм” болдоггүй гэнэ. Жилийн тэрбум хүрэхгүй орлогоос хэрэглээний төлбөр, 40 орчим ажилтны цалин, үл хөдлөх хөрөнгийн татвар, цолны хишиг өгдөг гэв. Ам нээж олон нийтэд хэлж байгаа нь 70 сая ч үнэндээ хэдийг олж, цалин татварт өгөөд, хэдийг нь удирдлагууд халаасалдаг болохыг бид мэдэхгүй. Ажлаа өгчих сэтгэлгүй, хүсэлгүйг бодоход их л ашиг унагадаг байх л даа.
Одоо яригдаад байгаа байдлыг ажиглахад аль аль нь бөхийг шинэчлэхэд биш Бөхийн өргөөг л өөрийн болгож ашиг олох гэсэн хүмүүсийн маргаан харагдаад байна. Эцсийн дүндээ “Монгол бөхийн өргөө” хэний өмч вэ гэдэгтээ хүртэл ард түмний өмч, эсвэл улсын өмч л байх учиртай. УИХ-ын гишүүн А.Сүхбат тэргүүтэй мөнгөлөг “агаа” нар санаархах учиргүй.
Г.Сүрэн
shuud.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Р.Нямдоржийн ярьж байгаа үнэн юм билээ шүү А.Сүхбат нарын шуналын туламнуудадын гарт л өгч болохгүй
Монгол бөхдөө биш бөөрөнхий байшинд шунаад байгаа.Сүхбат Бхянмөнхийн оролцоотой нөхдүүд Чинбатаар чөлөөт бөхийг хог болгож дампуу руулсан шиг л юм болно.