Амиа золиослогч эмэгтэйчүүдийн дэлбэрэлт 56 хүний аминд хүрчээ

21d2d959c6a0b0767266088528a43b7c_x3Нигерийн зүүн хойд хэсэгт болсон дэлбэрэлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 56 хүрээд байна. Үүний өмнө 30 хүн амь үрэгдэж, 60-аад хүн хүнд, хөнгөн шархадсан тухай мэдээлж байсан.

Эндээс ирж байгаа мэдээгээр өчигдөр Мадагали хотын хүнсний барааны зах дээр хоёр дэлбэрэлт болсон. Эрх баригчид дэлбэрэлтийг тус улсад маш идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг “Боко Харам” бүлэгтэй холбоотой амиа золиослогч эмэгтэйчүүд үйлдсэн гэж таамаглаж байна. Амиа золиосолсон хоёр эмэгтэй хоёулаа сургуулийн сурагч байжээ.

“Боко Харам” бүлэг Нигерийн хойд болон зүүн хойд хэсэгт үйл ажиллагаа явуулдаг террорист бүлэг. Бүлгийн байлдагчид хөрш зэргэлдээ орших Камерун, Нигер, Чад улсын нутаг дэвсгэрт бас халдлага үйлддэг. “Боко Харам” бүлэг өөрийн хяналтандаа авсан газар нутагт шариатын хууль дүрэм тогтоохыг, ялангуяа Нигерийн нутаг дэвсгэрт исламын халифат байгуулахыг эрмэлздэг.

2009 оноос хойших хугацаанд “Боко Харам” бүлгийн байлдагчид 20-иод мянган хүнийг хороож, хэдэн арван мянган хүнийг хулгайлаад байна. “Боко Харам” бүлэг 2015 оны гуравдугаар сард “Исламын улс” террорист бүлэгт үнэнч гэдгээ тангараглаж байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих