Д.Сосорбарам Ц.Элбэгдоржид Ард кино театраас болж “барьцаалагдав” уу?

17f07c71510cc036f48915a295abf1feӨнгөрөгч хоёр  хоногт найман жил хуралдаагүй АН-ын их хурал хуралдаж үндсэн дүрэмдээ зарим өөрчлөлт оруулан, намын даргыг бүх  гишүүдийн саналаар тодруулахаар болов.  Их хурлаас  ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг гэгддэг,  МУГЖ Д.Сосорбарам  намаасаа гарахаа илэрхийлж, хуралдааныг орхин гарсан нь анхаарал татсан үйл явдал байлаа.  Тэрбээр их хурлын индрээс  Н.Алтанхуяг намын даргаар ажиллаж байхдаа 8 жил их хурлыг хуралдуулаагүй. Ах дүү хамаатан саднаа төрийн албанд томилдог буруу жишгийг дэлгэрүүлсэн гэх зэргээр шүүмжилсэн. Тэрбээр үүнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгч АН-ын даргад өрсөлдөгчдийн тухай, АН-ын уналтын   шалтгааныг тайлбарлахдаа   Н.Алтанхуягийг удаа дараа бутуутгасан байх бөгөөд намаасаа гарч шинэ нам байгуулахаа ч илэрхийлжээ. Дээрээс нь нэмээд АН-ын даргад өрсөлдөж байгаа хүмүүсээс Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан  П.Цагааны үзэл санаа, бодлого хэрэгжиж чадвал АН аврагдах боломжтой хэмээн цаад санаагаа цухалзуулав.
Харин үүнийг нь олон нийт Д.Сосорбарам Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “захиалгаар” дуугарч байна,  Ард кино театрын байрыг хувьдаа авсан асуудалдаа өнөө хэр нь ороогдож байна гэх мэтээр цахим сүлжээнд бичицгээжээ.
Тэрбээр 2015 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр   хотын төвд байрлах үл хөдлөх хөрөнгийнхөө тухай сэтгүүлчийн асуултад “Ард кино театр гэж актлагдсан байшинг би авсан юм. Хүмүүсийг өмчтэй, эрх чөлөөтэй болгох гэж бор зүрхээрээ зүтгэж, хамаг байдгаа шатаачихаад  нэг актлагдсан байшин хувьдаа авч болохгүй юу. Мөнгийг нь төлөөд авсан”   гэж хариулж байжээ.
Өдгөө  хууль хяналтын байгууллагад шалгуулж, мэдүүлэг өгч буй Н.Алтанхуяг  “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  намайг шударга бусын хонгил рүү түлхэж байна” хэмээн мэдэгдсэн нь тохиолдлын хэрэг биш. Ингэж хэлсний зангилааг тайлах үйл явдлууд ар араасаа өрнөсөөр байгаагийн бас нэгэн баталгаа нь гавьяат Д.Сосорбарамын намаасаа гарна, П.Цагаан  АН-ыг аврах боломжтой, АН бүлэглэл, фракцгүй болно гэж Н.Алтанхуяг  хамгийн их ярьдаг ч бүлэглэлийг өөрөө бий болгосон хүн, энэ увайгүй үйл явдалд хариуцлага тооцоогүй нөхцөлд нам урагш явахгүй гэх зэрэг ярианаас  нь харж болохоор байгаа юм.
Б.Сондор
zuvsongolt.mn

URL:

Нэр: Mongol hyn Огноо: 9 December 2016

Bi ter aktlagdsan bairiig yavya …. Nadad shudargaar Olson mungu bna … Yagaad zaaval Sosorbaram gej??? Mungunii eh uusveriig shalgah heregtei???

Сэтгэгдэл бичих