Дуучин Т.Амина : МАН манай эмээгийн ч нам, өвөөгийн ч нам
Өнөөдөр “Нийгмийн ардчилал” Монголын оюутны холбооны 13 жилийн ой тохиож байгаа гэнэ. Тус холбооныхон оюутны төлөө юу хийж байгаа ямар ажил хийхээр зэхэж байгаагаа сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэв. МАН-д гишүүнээр элссэн тус холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа залуу дуучин Т.Амина холбооныхоо гишүүдээс тэс өөр зүйл ярьж байна.
Та бүхэн намайг багасаа дуулдагыг мэдэх байх. Би энэ жил СУИС-ын төгсөх анги,дуулахаас гадна ажил хийдэг гээд өөрийнхөө тухай ярьж гарлаа. Тэгсэнээ МАН-д манай аав, ээж ,эмээ өвөө бүгд зүтгэж ирсэн. Тиймээс энэ намдаа зүтгэх нь миний үүрэг ухааны юм хэллээ. Дэд ерөнхийлөгч хэмээх нэр сүртэй гуншин зүүчихээд хаана юу ярихаа ч мэдэхгүй байгаа нь харамсалтай. Өөрийнхөө тухай ярьж ярьж дуусаад холбооныхондоо баяр мэнд хүргье гээд ярьгаа төгсгөдөг байгаа.
Ц.Ундрах
URL: