Ундаак гомо биш

“Хязгааргүй” моно операгийн Шөнийн хүний дүрээрээ охид бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдсэн дуучин Т.Бат-Ундрах буюу Ундаакийг урлагийнхан гомо гэлцдэг. Ааш муутайгаараа үргэлж дуудуулдаг Ундаак яаж ч шоудсан бүсгүйчүүдтэй нэр холбогдоод байдаггүй, эхнэртээ үнэнч болохоор ийм нэр авчээ. Хүүхэдтэй бүсгүйтэй ханилж, сайн аав, жинхэнэ эр хүн болохоо харуулж яваа Ундаакд сэтгэл алдрах бүсгүй олон ч дандаа бүтэлгүйтдэг байна.

Хамаг байдгаараа гоёж гоодсон ч бүсгүйчүүдэд нүүр өгдөггүй болохоор нь “Хэрүүлч, хүүхэн шиг олон ааштай. Энэ яг гомо” гэж муулцгаадаг гэнэ. Гэхдээ сүүлийн үед “Ундаак Отгонжаргал руу арай л өөр нүдээр хараад байна даа” гэж урлагийнхан шивнэлдэх болсон байна лээ.


URL:

Сэтгэгдэл бичих