Дэлхий нийтийг цочирдуулсан аймшигт 10 ҮЙЛ ЯВДАЛ
Дэлхийн ихэр худалдааны цамхаг 2001 оны 9-р сарын 11-нд. Зургийг дарсан Стив Лудлим
Энэтхэгийн цунамигийн дараахан авсан зураг. 2004 онд уг зураг Дэлхийн шилдэг зургаар шалгарч байжээ. Уг зурган дээрх эмэгтэй нас барсан гэр бүлийнхниййхээ өмнө залбирч байна. Зургийг Арко Датта
1984 оны Бхопап газны эмгэнэлт явдлын дараа 558125 хүн гэмтэж, 15000 орчим хүн нас баржээ. Учир нь Энэтхэгийн энэхүү хотод химийн хортой бодис асгарсан байна. Зургийг авсан Пабло Бартхолемив
Арслан зоригтийн мэс засал. Энэхүү 9 настай Ирак хүү нь Иракийн дайн хамгийн том үлгэр жишээ юм. Оакландын эмнэлэгт тэрээр үхэл амьдралын зааг дээр байсан юм. Гэвч тэрээр өвчнөө даалгүй өөд болсон ба түүнийг бүгд “Салэ Кхалап” буюу арслан зүрхт хэмээн нэрлэжээ. Зургийг авсан Дейн Физмаурис
Омаяра Санчэз эмгэнэлт явдал. 1985 онд Колумбиад галт уулын дэлбэрэлтээр үүссэн асар том шавар шавхайн улмаас 25000 гаруй хүн нас барсан билээ. Зургийг дарсан Фрэнк Фоурир
Косовогийн дүрвэгсэд. Агим Шала, 2 настай хүүгээ төмөр утасны наанаас гэр бүлдээ дамжуулан өгч буйг харуулжээ. Олон сая Косовчууд Албанад ийнхүү эргэн уулзжээ. Зургийг дарсан Карол Гузи.
Хөл доорх дайн. Монровийн сумаар бүрхэгдсэн гудамж. Энэ үед төр засгийн цэргүүд босогчидтэй мөргөлдсөн халуухан тулаан болж байжээ. Зургийг дарсан Каролин Коль
Тайландын аллага. 1976 оны 10 сарын 6нд авжээ. Пилд Маршал Таном Киттикахорны эсрэг жагсах жагсаал дээр нэгэн сурагчруу халдаж буй зураг. Энэ үеүүдэд эсэргүүцэгч болон сурагчдыг ихээр буудан, зодож хэрцгийгээр алдаг байжээ. Зургийг дарсан Нил Улевич
Шуурганы дараа. 2008 онд Гаитид авсан зураг. Зураг дээрх хүү нь шуурганы дараа энэхүү тэргэнцрийг хамгаалан авч явж байна. Зургийг дарсан Патрик Фаррел
Ганц хүч. 2006 онд Израйл эрх мэдэлд орж байсан үе. Зурган дээр зоригтой эмэгтэй бүхэл бүтэн салаа цэргийн эсрэг ганцаараа тэмцэж буйг харуулжээ. Зургийг дарсан Одед Балити
Эх сурвалж: www.PRNEWS.mn
URL: