Өвс ачиж явсан машин юуны учир шатав?

ZIRAG_1Хэнтий аймгийн Жаргалт хаан сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр “Дуутын даваа” гэх газарт өвс ачиж явсан машин шатсан тухай дуудлага энэ сарын 5-ны шөнийн 01:40 цагийн орчимд тус сумын цагдаагийн хэсэгт иржээ.

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас “Дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэсэн Жаргалтхаан сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч уг хэргийг шалгаж байна. Шалгалтын явцад автомашины яндан дээр өвс унаж халснаас шаталт үүссэн нь урьдчилсан байдлаар тогтоогдож байгаа. Галын улмаас жолооч, зорчигч гэмтэж бэртээгүй гэж мэдээллээ.

“Daewoo” маркын уг автомашины жолооч нь Сүхбаатар аймгаас Төв аймаг руу өвс ачиж явсан байна. Жолооч та бүхнийг тээврийн хэрэгслийнхээ янданд оч баригч хийж, ачаа тээшний аюулгүй байдлыг хангаж, холын замд зорчихдоо ачаа тээшээ тогтмол шалгаж явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: Criminal.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих