Хонгор суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ

d15087d0-433d-11e5-871e-1f2aaf8a9efa_700x700Дархан уул аймгийн Хонгор сумын Хар модтын гуу гэх газар мал цэцэг өвчнөөр өвчилсөн тул тус суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Голомтын бүсэд дөрвөн хот айл байгаа бөгөөд энд 900 гаруй толгой мал байгаагаас 800 орчим нь бог мал байна. Одоогоор цэцэг өвчин нь зөвхөн хонин сүрэгт илэрсэн байна. Эхний ээлжинд голомтын бүсэд байгаа ил шинж тэмдэгтэй малыг устгах, үлдсэн малыг вакцинжуулах учраас Мал эмнэлэг үржлийн газраас 2000 вакцины захиалга өгсөн байгаа юм байна. Аймаг орон нутгийн хэмжээнд малын халдварт өвчний тандалт судалгааг хийж тодорхой арга хэмжээ авч байгаа учраас өвчний тархалт нэмэгдэхгүй гэдгийг албаныхан хэлж байна. Иймээс иргэд цэцэг өвчин гарсан аймаг орон нутагт зорчихгүй байх, хонь ямаа мах түүхий эд нийлүүлэх худалдан авахдаа гарал үүслийн бичгийг сайтар нягталж цэцэг өвчнөөсурьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих