“Орчлон-2”-ын усан сангийн ажилтнуудад хоёр жилийн ял оноож магадгүй

dab2a4c9af79991be3e81523c3de0a95Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах ”Орчлон-2” хүүхдийн цэцэрлэгийн усан санд 2015 оны 12-р сарын 22-нд дөрвөн настай хүүхэд усан санд живсэн харамсалтай хэрэг гарсан. Хэдийгээр тухайн үед хүүг эмнэлэгт хүргэсэн ч тархи нь үхэжсэн тул нас барсан байдаг.

Улмаар хүүгийн нас барсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгасан бөгөөд Орчлон сургуулийн усан сангийн ажилтан Д.Т, Х.Ц, С.Т, Я.Б нарыг Эрүүгийн хуулийн 119.2-д зааснаар яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлээд байсан юм.

Тэгвэл уг хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Эрүүгийн хуулийн 119 дүгээр зүйд, “Сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандах тухай” заасан байдаг. Тодруулбал, мөрдөн байцаалт дууссаны дараа тэдний гэм буруутайг шүүхээс эцэслэх аваас усан сангийн ажилтнуудын тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх аж.

Х.Онон

http://www.zaluu.com/read/d920c004

 


URL:

Сэтгэгдэл бичих