ХҮН ХОРДУУЛСАН “SS” КЛУБЫНХАН ДАВЖ ЗААЛДЖЭЭ
Одоогоос гурван жилийн өмнө Худалдаа хөгжлийн банк, “Сүү” компанийн 130 гаруй ажилчин “SS клуб”-ийн хоолноос хордсон хэрэг гарсан.
Уг хэргийг шүүх хурал Хан-Уул дүүргийн шүүхэд өнгөрсөн есдүгээр сард болж, Эрүүгийн хуулийн 172.2-т зааснаар “SS” клубын захирал н.Бүжидмаад зургаа, менежер Б.Гэрэлмаад 5.6 жилийн хорих ял оноосон ч энэ ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд тус бүр гурван жил нь хасагдаж, 2.6-3 жил хорих ялыг биеэр эдлэхээр болсон юм. Мөн хохирогч болох Худалдаа хөгжлийн банк, “Сүү” компанийн ажилчдад “SS” клубээс 15-25 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлүүлсэн.
Харин анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцсэн “SS” клубын удирдлагууд нийслэлийн давж заалдахаар нийслэлийн шүүхэд гомдол гаргаад байгаа юм байна.
Н.Туяа
URL: