Энэ өдрийн зурхай /2016.12.09/

fb2b47fbea74bcf0originalӨнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 09. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 10. Сугар гараг. Дэлгэрүүлэгч одтой, зургаан цагаан мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Уул

Өдрийн наран 8 цаг 31 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.

Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *

ХОНЬ (3/21-4/19)

Осолтой өдөр. Өнөөдөр замын түгжрээнээс эхлээд олон саад бэрхшээл тохиолдох тул ажилдаа аль болох эрт гарахыг зөвлөж байна. Хамт ажилладаг хүмүүстэйгээ маргалдах хэрэггүй. Өөрийнхөө эрх мэдлийг бусдад харуулах гэж оролдох нь танд сайн зүйл авчрахгүй. Хэрвээ асуудлыг хурдан шийдэхийг хүсч байгаа бол буулт хийхийг хичээ. Энэ нь таныг ажилдаа хурдан төвлөрөхөд туслах болно. Төлөвлөгөө гаргахдаа няхуур болгоомжтой байж, тэмдэглэл хөтөлбөл илүү үр дүнтэй байх болно.

ҮХЭР (4/20-5/20)

Олон сонирхолтой хүмүүс, нэр нөлөө бүхий эвлэлийнхэнтэй уулзаад зогсохгүй ололт амжилтынхаа үүдийг та өөрөө нээх болно. Таны ажлын ачаалал маш их байсан ч гэртээ эртхэн харьж, гэр бүлийнхэнтэйгээ хамт оройн хоолоо идээрэй. Хамт байсан цаг хугацаа нь үнэ цэнэтэй харилцаа ирээдүйд ч мөн ялгаагүй үнэ цэнээ хадгалсан хэвээр байх болно.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Харин та оюутан болох гэж байгаа бол хамгийн шилдэг их сургуульд тэтгэлгээр орох уралдаанд өөрийгөө сориод үзээрэй. Таны дайчин, хичээнгүй зан бодсоноос чинь ч дээгүүрт таныг аваачих болно. Өрсөлдөгч тань танд саад болж мэдэх ч үүний дараа ямар алхам хийх тал дээр шийдмэг зоригтой байгаарай. Та хэнтэй ч тааралдаж магадгүй учир сайхан хувцсаа өмсөхөөр сонгоорой. Харин одоо та хэнтэй ч уулзахад бэлэн.

МЭЛХИЙ (6/22-7/22)

Зөрчилдөөнт өдөр. Ажил дээрээ эсвэл гэртээ хүнд бэрхшээлийг даван туулахын тулд сэтгэл санаагаа тавгүйтүүлнэ. Өөртөө хүлээх үүргээ хамгийн бага байлга. Гэвч хувийн амьдралаа сайжруулах боломжийг бүү алд. Ийм боломж од эрхсийн нөлөөгөөр дахин тохионо. Олон юм ярилгүй өөрийн болон эргэн тойрныхныхоо санаа бодолд дүгнэлт хийх чадвар тань сэтгэл санааны тэнцвэрт байдлаа хадгалах нөхцөл юм. Ганцаар байх боломж олдвол түүнийг ашигла.

АРСЛАН (7/23-8/22)

Зөрчилтэй өдөр. Хувийн амьдралын тогтворгүй байдал уур уцаар хүрэх шалтгаан болно. Хов жив болон муу санаатнуудын далд явуулгатай холбоотойгоор албаны болон нийгмийн байр сууринд тань гэнэтийн эрс өөрчлөлт гарч болзошгүй. Өөрийн хүрээллээ эрүүл саруул ухаанаар дүгнэж цэгнэх шаардлагатай байна. Ажил хэргийн хамтрагчтай холбоо тогтоох, ирээдүйд танд ашиг орлого авчрах санаа бодлоо гүйцэлдүүлэх, өөрийн материаллаг байдлыг бэхжүүлэх үүднээс эрс шийдэмгий арга хэмжээ авахад таатай өдөр.

ОХИН (8/23-9/22)

Саад бэрхшээл, зөрчилдөөн нүүрлэх магадлалтай. Гэвч үүний хажуугаар ашигтай байх боломж нээгдэж байна. Таны хүсэл биелж болзошгүй. Та өөрийн хүсэл мөрөөдлөө бодит болгохыг хичээх бололтой. Мөнгө санхүүгээ хэрхэн дээшлүүлэх талаар санаа зовнино. Гэвч амархан шийдэж чадахгүй бололтой. Идэвх зүтгэл гарган шинэ санаа ажлыг сэдсэнээр илүү мөнгө олж магадгүй. Та их хүнд ажлыг хийхээр уригдаж болзошгүй. Хэдий тийм ч энэ бүхэн тааламжтай бөгөөд амжилттай байна.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)

Тогтуун өдөр. Хэрэв танд бизнесийн авьяас чадвар тань байгаа бол энэ өглөө таны худалдаа, арилжааны хэрэг ямар ч саадгүй явагдах болно. Бусадтай харилцах илүү хэцүү юм шиг байх бөгөөд та өөрийн хэлэх ёстой үгээ товч бөгөөд тодорхой, онож хэлэхгүй байгаа юм шиг мэдэрнэ. Өөртөө итгэлтэй, байж, өндөр зорилго өөд төвлөр. Ингэж л та үүнийгээ итгэлтэйгээр биелүүлж, хүссэн үр дүндээ хүрэх болно.

ХИЛЭНЦ (10/23-11/21)

Сэтгэл сэргэм өдөр. Өнөөдөр олон нийтийн уулзалт, арга хэмжээ тасралтгүй явагдах бөгөөд гэрээсээ гарахдаа энэ бүгдэд зохицох сайхан хувцас өмсөх хэрэгтэйг анхааруулж байна. Хуучин найзтайгаа уулзаж магадгүй бөгөөд энэ нь таны сэтгэлийг хөдөлгөх болно. Хуучин цагаа дурсаж, эргэн тойрондоо хүн байгаа үгүйг ч мартан нэг нэгийнхээ талаар удаан ярилцах болно. Дараа уулзаж хуучин цагаа сэргээж байхыг хүсвэл утасны дугаарыг нь авахаа мартав. Найз тань таныг маш чухал хүнтэй танилцуулж магадгүй. Та өнөөдөр маш азтай байх болно.

НУМ (11/22-12/21)

Эрэмгий өдөр. Хоёр биенээ дулаан үгсээр шагнаж, сайхан орчинг бүрдүүлээрэй. Үзэл санаа ямар нэг хэмжээгээр зөрчилдөхгүйгээр хоёр хүн хамт амьдарна гэдэг байгалийн жамд харшлах байх. Иймэрхүү зөрчилдөөнд ямар байр суурин дээрээс хандах нь хамгийн чухал билээ. Түрэмгий зан гаргалгүй хайр, дулаан илчээр төөнөж чадвал та буруу алхам хийхгүй. Танай ажлын байран дээр эрүүл мэнд, аюулгүйн байдалтай холбоотой хууль эрх зүйн таагүй нөхцөл байдал үүсэх төлөвтэй. Иймээс хэрэгтэй бүх баримт мэдээллийг хянаж, баталгаажуул. Мөн баталгаатай нэг гэрчийн мэдүүлэг авсан байх шаардлагатай гэдгийг бүү мартаарай.

МАТАР (12/22-1/19)

Таатай өдөр. Найз нөхдийн нэг нууцаа танд шуудхан хэлж, тухгүй байдалд оруулж магадгүй. Гэхдээ үүнийг шүүх гэж, мөн зөвлөгөө өгөх гэж оролдсоны хэрэггүй. Зүгээр л суугаад тэднийг сонсоход болно. Спортын үйл ажиллагаанд оролцоход сайшаалтай байна. Та тэмцээнд орж байгаа бол гэртээ шагналаа тэвэрсээр орж ирэх байх. Орон нутгийн эвлэлд байснаараа та нэр нөлөө бүхий хүмүүстэй танилцаж, холбоо тогтооно. Хийж байгаа зүйлдээ бүхнээ зориулдаг чанарыг тань үнэлж, ажлын шинэ санал ирэх болно. Хэрэв найзуудын тань нэг болзоонд уривал бүү татгалзаарай.

ХУМХ (1/20-2/18)

Мэдрэмтгий өдөр. Таныг сатааруулах зүйл ганц нэгээр зогсохгүй учир ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүлэхийн зэрэгцээ гэр ахуйн амьдралаа ч гаргуунд нь хая. Таны итгэл хомсдож мэдэх л юм. Бусад хүмүүсийн юу бодож, юу мэдэрч байгааг нь үл тоож болохгүй. Гэхдээ өөрийнхөө төлөө тэднээс ангид байхыг хүсье. Эрүүл зааг хязгаарыг өөртөө тавьж өг. Харин бүр болохгүй бол мэргэжлийн хүнээс нь зөвлөгөө авсан ч болно. Мөрий тавьснаар та өөрийн халаасыг зузаатгана. Учир нь та их азтай байжээ. Гэр бүлээрээ гадагш гарч хоол идэж цагийг сайхан өнгөрөөгөөрэй.

ЗАГАС (2/19-3/20)

Хязгаарлагдмал өдөр. Ёс суртахууны үүрэг хариуцлагад хавчигдсаны улмаас сэтгэл санаа тань тогтворгүйтэж эхэлнэ. Ямар ч зүйл хийхийг хүссэн бай түүнээ хойш тавиад хамгийн чухал ажлаа л хий. Харин өдөр тийшээ ажил явдал арай цэгцрэх бололтой. Жаахан ч гэсэн чөлөөт цагаараа хувийн асуудлаа хөөцөлдөж амжуул. Шинэ компьютерт өөрийн сайн мэдэхгүй техникийн систем суулгах шаардлага гарвал мэргэжлийн хүн рүү утасд. Нуруун дээрх ачаанаасаа жаахан ч гэсэн сал.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих