Ц.Сандуйн туслах Ганбилэг С.Амармандахын эхнэрийг дарамталжээ
“Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүн болсон газар нь Ц.Сандуйгийн эзэмшлийнх мөн ажээ. Замын цагдаагийн урд талын дөрвөн замын уулзвар болгохоор төлөвлөж байсан газарт “Home plaza”- г барьсан түүхтэй байдаг. Дээрх байгуугаламж нь Сандуйгийн төрсөн дүү болох Ц.Сэргэлэнгийн нэр дээр байдаг. Гэтэл Хан- уул дүүргийн цагдаагийнхан одоо болтол тус газрыг хэний эзэмшлийнх болохыг тодруулж чадаагүй гэнэ. Нийслэлийн захиргааныхан саяхан С.Амараагийн зодуулсан хэрэг болдог шоу цэнгээнийг 800 сая төгрөгөөр зохион байгуулсан ажээ. Угаасаа Ц.Сандуй өөрийн баар цэнгээний газартай ашиг орлого арвин олохын тулд иймэрхүү шоу хийж мөнгө босгож байгаа юм байна. Одоогийн байдлаар Ц.Сандуйгийн шахалт, дарамт тушаалаар уг газар шинэ жилээ тэмдэглэх албан газар аж ахуй нэгж байгууллагынхан очер дараалал үүсгэсэн байгаа гэнэ.
Тодруулбал, энэ сарын 20-доос эхлээд 10 хоногийн турш тасралтгүй улстөрийнхний явуулгаар хийгдэж буй үйл ажиллагаа байгаа аж. Одоогийн байдлаар Хан-уул дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн С.Амармандахын зодуулсан хэрэгтэй холбоотой асуудлыг шалгаж байгаа ч төрийн эрх мэдэлтэн Ц.Сандуй, Су. Батболд нарын шахалт дарамтаас болоод хэргийг доривтой шалгаж чадахгүй байгаа юм байна. Үүнээс гадна Ц.Сандуйн туслах гэх Ганбилэг С.Амармандахын эхнэр рүү утсаар яриад “Та нар хэдэн төгрөг авмаар байна. Мөнгө өгье. Хэвлэлээр энэ тухай бичиж байгаа зүйлсийг болиулмаар байна. Тэртэй тэргүй хуулийнхан шалгаад олигтой хариуцлага хүлээлгэж чадахгүй” хэмээн дарамталжээ С.Амармандах “Би монгол хүн” дуугаа дуулахдаа “монгол улс мандтугай” хэмээн орилж байжээ. Харин хариуд нь зочдын суудлаас нэгэн цагаан цамцтай хүн фашист, фашист гэж орилсон аж. Ингээд Амармандахыг гадагш гарч явахад нь хэрцгий эр гартаа барьсан төмрөөр нүүр рүү нь балбасан аж. Түүнийг зодсон ОХУ-ын элчин сайдын яамны ажилтанг Олег Кашин гэдэг ажээ.
Г.Наран
http://www.zaluu.mn/p/35054.html
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
яанаа. энэ үхэж далд ордоггүй улс төрчдөөр дүүрсэн монгол яанаа