Б.ОДГАРИГ ХОШОЙ АЛТАН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ
Эдүгээ 15 дахь жилдээ үс гоо заслаар тууштай ажиллаж яваа Бямбаа овогтой Одгариг нь 12 сарын 05-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Үндэсний улсын аварга шалгаруулах үсчин гоо засалч хумс дизайн урлалын 23 дугаар их наадам”-аас эмэгтэй урт үсний үдшийн гоёлын самналт, эмэгтэй урт үсний долгионтой задгай самналт гэсэн 2 төрлөөр хошой алтан медаль хүртжээ. Үндэсний аварга шалгаруулах тус тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 198 үсчин гоо сайхан, маникюрчид оролцсон өргөн дэлгэр наадмаас Өмнөговь аймгийн үсчин анх удаа аймагтаа “ХОШОЙ АЛТАН МЕДАЛЬ”-тай ирлээ.
URL: