Сэтгүүлч залуу Ц.Мянганбаярыг “Донтой өвөө” гэж хэлээд зодуулах шахав

10428028_851569731577575_997993101759854217_n“Гоёл-2017” наадмын тайзан дээр “Шилдэг эмэгтэй загвар өмсөгч” өргөмжлөлийг мисс, загвар өмсөгч Д.Долгионд гардуулахдаа хачин жоготой харц чулуудсан алтны магнат Ц.Мянганбаярын зураг цахим ертөнцөд шуугиан тариад амжсан. Жил бүрийн “Гоёл” наадмын “Топ модель” болсон бүсгүйчүүд төд удалгүй түүний өвөрт эрхэлж буйгаа зарлаж, амьдрал ахуй нь гэрлийн хурдаар дээшилдэг гэхэд хилсдэхгүй. Зарим нь бүр мань эрийн хүүхдийг төрүүлж, харь оронд тансаглаж яваад ирдэг нь ч үнэн.

Юутай ч уг наадмыг сүүлийн жилүүдэд “Алтны магнатын отгон амрагийг шалгаруулах наадам” гэж нэр хоч зүүж, элдэв янзаар онигоо гаргах нь олширсоор. Энэ бүхнээс санаа нь зовсон уу, яасан. Өмнөх хоёр удаагийн наадамд нөхөртэй хүүхнүүдийг топ болгосон Ц.Мянганбаяр энэ жил “Шилдэг загвар өмсөгч”-өөс өөрийг шалгаруулсангүй. “Топ модель болчихоор чадвартай загвар өмсөгч алга” хэмээн пээдийсэн мань эр “Сурсан юмыг сураар боож болохгүй” гэдэгчлэн сайхан хүүхнүүдээс харцаа салгаж чадалгүй, хэвлэлийнхэнд олзлогдсон.

15259157_239592656462838_4986141702747062272_n

“Гоёл-2017” наадмын “Шилдэг загвар өмсөгч” болсон Д.Долгион руу хэрхэн харж байгааг нь “илчлэх” энэхүү зургийг “MN-25 дугаар суваг” телевизийн сэтгүүлч Х.Уламбаяр өөрийн цахим хуудсанд “Донтой өвөө” хэмээн тавьснаар эгээтэй л зодуулах дөхсөнгүй. Модель хүүхнүүдийн өмссөн зүүсэнд бус өгзөг, хөхний хэлбэрт “нүд” унагах дуртай зарим эрчүүд Мянгаа “ах”-ыгаа өмөөрөн ширүүхэн маргаан дэгдээж орхижээ. Сэтгүүлч залуу “Жил жилийн “Гоёл” наадмыг үзэхээр энэ зураг санаанд буудаг. Би боддог юм. Мянганбаяр ах аа, одоо болио! Та ямар хуц ухна мал биш дээ. Өөрөө мөнгөтэй байж болно. Гэхдээ утгаа алдлаа шүү дээ. “Playboy”-ийн Хью Хефнер өвөө ч ингэхгүй дээ.

За, тэр хүүхнүүд үнэхээр дүүрч гэж бодъё. Яахав, зоостой эрээс хүүхэд гаргаад гоё амьдрахыг бодоо биз. Угаас одооны хүүхнүүдийн будаг нь зузаан байх тусам ухаан нь нимгэн болсон. Уг нь таны насан дээр эр хүн сайхан намбатай өтөлдөгсөн. Хөгшнөө халамжлаад, үр ачаа хүмүүжүүлээд, сайн үйлсэд нэгдээд л. Бүр дурсамж ном бичих юм билээ. Гэтэл та шар сэмжлээд. Муухай биш үү? Та лаагаа иднэ үү луувангаа иднэ үү, надад падгүй. Гэхдээ та залуу хөөрхөн охидыг бүү бузарла! 00-ийн цаас шиг сольж яваа наад охидод чинь ирээдүй гэж бас бий. Өөрөөс чинь илүү хайрлаад хань болчих залуус олон доо. Тэр охид хүүхнүүд ч гэсэн ухаантай бай! Донтой өвөөг бүү өөгшүүл. Үйлийн үртэй хорвоо. Бүү март! Өөр зүйлгүй дээ. Гялайв…” гэж бичсэн байжээ.

Capture

С.Цахиур

www.zone.mn


URL:

Нэр: ЗОЧИН Огноо: 8 December 2016

ХУЦ ЮМУУ УХНААР ТАВЬЧИХВАЛ ЯАСАН ЮМ БЭ.БУУР Ч ЮМУУ, АЗАРГА, БУХААР ТАВЬЧИХВАЛ АРАЙ Л ХАРАЙЖ ЧАДАХГҮЙ БОЛУУ.

Сэтгэгдэл бичих