“Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төсөл”-ийн анхдугаар хурал болов

5695Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

DSC_7902

Энэхүү төслийн Хамтарсан зохицуулах хорооны анхдугаар хурал 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын Соёлын төвд болов.

DSC_7923

Хуралд Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны ахлах референт Ё.Жаргалсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар, нийслэлийн Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Г.Энхтуяа, ЖАЙКА-ын ерөнхийлөгчийн зөвлөх Такаяа Кимио, төлөөлөгч Хосокава Юкинари, Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Киётака Савада болон бусад албаны хүмүүс оролцлоо.

DSC_7929

Хурлаар төслийн ажлын төлөвлөгөө, төслийн тухай ерөнхий танилцуулга, Гамшгаас хамгаалах ба урьдчилан сэргийлэх төлөвлөгөө, Барилга байгууламжийн газар хөдлөлт тэсвэржилт ба хүчитгэл, Гамшгаас хамгаалах ба урьдчилан сэргийлэх боловсрол, Хяналтын хуудсаны хувилбаруудыг хэлэлцсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих