Шинзо Абе Перл Харборд айлчилна
12-р сарын 6-нд Абе Токиод айлчилж очсон Америкийн батлан хамгаалахын сайд Эштон Картертай уулзсан байна. Уулзалтын үеэр Абе ирэх сарын эцсээр Перл Харборд хийх айлчлалын талаар дурджээ.
Абегийн энэ удаагийн айлчлал нь дэлхийн хоёрдугаар дайны дараа Японы ерөнхий сайд анх удаагаа Перл Харборд айлчилж байгаа болно. Уг мэдээг нийтэлснээс хойш, Японы засгийн газар энэ удаагийн айлчлал нь дайны хохирогчдод эмгэнэл илэрхийлэхийн төлөө юм, харин Перл Харборыг довтолж байснаас Америкт хандан уучлал хүлээхийг бодоогүй гэж дахин давтан онцолж байв. Японы Засгийн газрын нарийн бичгийн дарга Йошихиде Суга хэлэхдээ, энэ удаагийн айлчлал нь дайнд хохирогсдод эмгэнэл илэрхийлэхийн төлөө юм, харин уучлал хүлээх явдал биш. Бид дайны гунигт жүжгийг дахин дэлгэн харуулахыг хүсэхгүй байна, энэ удаагийн айлчлал нь Япон, Америкийн холбоотны боломжийн үнэ цэнийг харуулахыг хүсэж байна гэжээ.
URL: