АН Их хурлаараа Үндсэн дүрмийн төслөө баталж чадсангүй
АН-ын VI их хурал Соёлын төв өргөөнд хоёр өдөр хуралдсан ч Үндсэн дүрмийн төслөө нийтэд нь баталж амжилгүй өндөрлөлөө.
Тухайлбал Шинэчилсэн дүрмийн төслийнхөө 1-4 бүлгээ баталсан байна. Харин дүрмийн төслийн шинэчлэлийн үргэлжлэлийг 2017 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр болох АН-ын VII их хурлаараа үргэлжлүүлж батлахаар болж, энэ удаагийн их хурлаасаа VII их хуралд бэлтгэх ажлын хэсэг байгуулаад өндөрлөв.
Энэ удаагийн хуралд 1167 төлөөлөгч оролцсон бол VII хурлаар төлөөлөгч дийн тоог нэмэх аж.
Үүнээс гадна АН даргаа сонгохдоо сунгаа явуулна гэдэг тохироонд хүрсэн учир энэ удаагийн хурлаар АН-ын даргыг нэгдүгээр сарын 29-нд орон даяар бүх гишүүдийн дунд сонгууль явуулж сонгохоор болжээ. Намын даргад нэр дэвших нь нээлттэй бөгөөд одоогоор дөрвөн хүн нэр дэвшихээ зарлаад буй. Мөн намд элсээд 10 жил болсон хүн намын даргад нэр дэвшүүлнэ гэх саналыг төлөөлөгчид хэлэлцэж байгаа аж.
montsame
URL: