ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн ирнэ

8d5dc90307d5ec72bigӨнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 08. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 9. Бархасвадь гараг. Долоон улаан мэнгэтэй, могойг хүлэгч одтой, хөх хулгана өдөр.

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Хурьцахуй 
Суудал: 
 Ус

Өдрийн наран 8 цаг 30 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн.

Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин өчүүхэн ирнэ хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн ирнэ

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Цоглог өдөр. Өнөөдөр та маш цовоо сэргэлэн байх бөгөөд өдрийг маш сонирхолтой өнгөрүүлэх болно. Энэ ордныхон үгний баялаг сайтай хүмүүс бөгөөд энэ чадвар тань танд тус болох болно. Хэрвээ та хүмүүсийн хувиа хичээсэн зангийн талаар шүүмжлэл хэлэх гэж байгаа бол түр азна. Энэ нь нэлээд төвөгтэй асуудал үүсгэж мэднэ. Та нөхцөл байдлыг бусад хүмүүсээс арай өөрөөр үнэлж дүгнэдэг гэдгээ санах хэрэгтэй.


ҮХЭР (4/20-5/20)

Аливаа шинэ үйл хэрэгт оролцох гэсэн хүсэл таныг илүү өгөөмөр, бусдад нээлттэй нэгэн болгох байх. Гэсэн хэдий ч хэрэггүй зүйлээс татгалзаж байх хэрэгтэй. Хэрэггүй, ашиггүй зүйлс таньд нэмэр бас нэрмээс болохоос цаашгүй юм. Сууж байгаа газраасаа заавал шороо атгаж босох хэрэгтэй. Өндөр настан, хамт ажилладаг хүмүүсээ сонсож, тэдний алдсанаас суралц. Зөв тийш нь өөрийгөө залж яваарай. Тэд таныг хүндлэлийн хариуд амжилтанд хүрэхэд тань дэмжиж туслана. Өөрийн улс төрийн бодолдоо тууштай хандаж, албан байгууллагын бүлгэмд элсэж, байр суурин дээрээ хатуу зогс.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ээлтэй өдөр. Гарсан боломжийг өөрөөсөө бүү түлх. Харах ёстой хүн нь таны мэдлэг чадварыг олж харах болно. Дараа нь юу гарах бол хэмээн санаа зовнин суулгүй, тулсан ажил болгоноо цаг тухайд нь сайн гүйцэтгэж дуусга. Өндөрлөгт гарсныхаа дараа та өөрөө хэрхэн энэ бүхнийг хийснээ ч гайхаад барахгүй. Олсон ололт амжилтаа алдахгүй байх нь л хамгийн чухал билээ. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд засвар оруулах хэрэг гарч мэднэ.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Эсрэг тэсрэг зөрчилтэй өдөр. Тайвширч чадахгүйн улмаас сэтгэл хөдлөлийн тэсрэлт болж магадгүй. Чин сэтгэлээсээ санаж бодсон зүйл, зорилгодоо хүрэх гэсэн оролдлогод тань од гаригийн зүгээс тусалж дэмжихэд бэлэн байна. Үдээс өмнөх эерэг хандлагууд нь ажил хэрэг, аль эсвэл худалдаа наймааны ажлыг амжилттай дуусгах нөхцөл боломжоор хангах болно. Хамаатнуудтайгаа урт удаан хугацаанд үргэлжилсэн таагүй харьцаатай болж болзошгүй. Тэдэнтэй ярилцахдаа хэт илэн далангүй байж болохгүй. Биеэ барьж нууцлагдмал бай.


АРСЛАН (7/23-8/22)   

Осолтой өдөр. Таныг мухардалд оруулах таагүй мэдээ ирж болзошгүй. Сексийн харьцаа тогтворгүй байна. Баярын итгэл найдвар ойрд биелэшгүй нь. Таны амьдралын эрч хүч буурч байна. Хэрвээ та үүнд өндөр ач холбогдол өгч, хэт их анхаарвал сэтгэл гутарна. Үндэслэлгүй түрэмгий зан авир гаргана. Хэрвээ хүндрэл бэрхшээл тохиолдвол, ойр дотны хүн болон ажлын хамтрагчаасаа дэмжлэг ав. Дохио тэмдгийг сайн ажигла.


ОХИН (8/23-9/22)

Тэмдэглэлт үйл явдал тохиох бололтой. Их завгүй байх нь. Байгальтай харьцан, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах нь эрч хүчээ бага зарцуулахыг хүсэгчдэд таатай. Сар байрлалаа өөрчлөн таны ордонд энэ сарын сүүл хүртэл байрлах тул таны найз нөхөдтэй холбоотой асуудлуудыг хөндөнө. Тиймээс та бусадтай харьцахдаа идэвхтэй байж, шинэ найзуудтай болно. Ганц бие хүмүүс хэдийний мэддэг хүнтэйгээ хайрын холбоо үүсгэж болзошгүй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хувьсамтгай байна. Өнөөдөр эрч хүчээр дүүрэн, амжилттай өдөр байх болно. Өглөөгүүр cap таны талд байх тул сэтгэгдлээ илэрхийлэх, хожил авахад амархан байна. Чухал ажлуудын үйл явц ахицтай байж өглөөгүүр их зүйлийг амжуулна. Орчлон ертөнц танд цогтой түлхэц өгөх тул боломжийг шүүрэн ав. Итгэл найдварыг сорих ба одоогийн санаачлагатай байдлыг шалгана. Өдрийн турш насаар ахимаг хүмүүсийн сэтгэл санаа уужуу тайван, амгалан байх ба мэдрэмж гарт илүү байна. Хөлсний байрны гэрээгээ биелүүлээгүй эсвэл бусад гэрээ хэлэлцээрээ зөрчсөнөөс хуулийн дагуу шийдүүлнэ.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хэвийн өдөр. Ажилдаа анхаарлаа хандуулж, сайтар төвлөр. Аливааг эргэцүүлэн бодоход их таатай өдөр бөгөөд явган алхах нь таны оюун ухааныг сэргээж өгөх болно. Эрүүл мэнддээ анхаарч, үнэтэй биеийн тамирын клубт бүртгүүлэхээсээ өмнө танд ямар дасгал хамгийн тохиромжтойг олж мэд. Магадгүй иог, бясалгал биеийн тамирын дасгалаас ч илүү үр дүнтэй байж болох юм. Спортоор хичээллэдэг хүмүүс эрч хүчээр дүүрэн байх бөгөөд тэмцээнд орохоор шийднэ. Гэхдээ яарах хэрэггүй өөрийгөө улам илүү чадваржуул.


НУМ (11/22-12/21)

Бүтэмжтэй өдөр. Танд сатаарах зүйл нэг их гарахгүй учир чухал төсөл, авсан үүрэг даалгавар дээрээ бүх анхаарлаа төвлөрүүлж чадна. Утсаараа юм уу интернетээр чаталж, үнэтэй цаг заваа дэмий үрэхгүй байхыг хичээ. Тэгж чадвал өдрийг үр бүтээлтэй өнгөрөөх болно. Дээд албан тушаалтнуудаас зайгаа барьсан хэвээр байгаарай. Нэгнийх нь уцаартай үед таарч өртөж мэднэ. Харин хоёр тархи нэгээс илүү гэдгийг санаарай. Алдаа гаргаж ажил албаа эрсдэлд оруулахгүйн тулд хамт ажилладаг хүмүүсээсээ зөвлөж, туслалцаа ав. Ажлын ачаалал хичнээн их байсан ч гэр бүлдээ цаг завыг бүү харамлаарай.


МАТАР (12/22-1/19)

Санаачилга гаргасан өдөр. Найз нөхөд болон албан байгууллагуудтай холбоо тогтоох ажилд бүх анхаарлаа төвлөрүүлэн эрч хүчээр дүүрэн байхаа илэрхийл. Таны хүмүүнлэгийн санаа бодлыг дэмжиж хэрэгжүүлэхэд тус болох бүлэг, бүлгэмд элсэхийг та хүсэх бололтой. Харин танд энэ талаар одоохондоо дахин нэг бодоод үзэхийг сануулж байна. Олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч гишүүн байхын ач холбогдлын талаар тунгаагаад үзээрэй.


ХУМХ (1/20-2/18)

Адал явдлаар дүүрэн өдөр. Өнөөдрийн уриа бол эхэлж хийгээд дараа нь бодох юм. Зарлага гаргахыг хүсч байвал нөхцөл байдлыг удаашруулах нь ухаалаг алхам бөгөөд түргэн зангаа хөдлөхөөс өмнө зүрх сэтгэлээ аргадаарай. Хэдий танд ийм мэдрэмж төрж байгаа ч илэрхийлэл нь хэцүүгээс гадна хайр дурлалын асуудал дээр энэ нь хүчтэй илэрнэ. Таны амьдралын зохион байгуулалт, идэвхи санаачлагаас тань шалтгаалах бөгөөд шинэ зүйлийг эрж хайна. Амьдралын хэв маягтаа бүгдийг тохируул.


ЗАГАС (2/19-3/20)

Эрч хүчтэй өдөр. Танд хийх олон ажил байгаа учир зочны өрөөнөөсөө алхам ч холдохгүй. Хөрш тань уур бухимдлаа хамгийн анх таарсан хүндээ гаргах нь та байж таарах вий. Энэ нь таны бухимдлыг ихэд хүргэх болно. Замын бөглөрөөнд цухалдаж, хаазан дээрээ олигтойхон гишгээд явахыг л хүснэ. Хол байдаг найз нөхөд, хамаатан садныдаа очих нэрийдлээр салхинд гарч агаар амьсгалаад авах завшаан тохиох нь бололтой.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих